Замын ослоор 67 хүн гэмтэж бэртэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд
Замын ослоор 67 хүн гэмтэж бэртэв

Замын ослоор 67 хүн гэмтэж бэртэв

Сар шинийн баярын өдрүүдэд  нийслэлийн хэмжээнд  автозамын түгжирлээс гадна  осол аваар ихтэй байлаа. Замын цагдаагийн газарт нийтдээ 910 гаруй дуудлага иржээ. Үүний 730 гаруй нь авто замын аваар осолтой холбоотой байв. Осолд  өртөгсдөөс 67 хүн хүнд, хөнгөнөөр гэмтэж бэртсэн байна.  Мөн зам хөндлөн гарч явсан дөрвөн хүүхэд  гэмтжээ. Аваар осол гаргасан согтуу жолооч нар ч цөөнгүй тааралдав. Осолд орсон 27 жолооч согтуугаар автомашин жолоодож явжээ. Зөвхөн өчигдөр гэхэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Өлзийт хорооллын зам дээр автомашин онхолдож нэг хүн нас барсан байна.

Б.Баяр\

Эх сурвалж: Tumen.mn

Ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.