Монгол түмний үндэсний их баяр наадам айсуй. Энэ жилийн баяр наадмаар Монгол улсын тод манлай уяач “Шим” групын ерөнхийлөгч Л.Цандэлэг хүүгээрээ морио унуулахаар болжээ. Мөнх цаст Очирваань нутгаас төрсөн хамгийн өндөр цолтон уяач маань хүүгээ Монгол эрийн ёсоор, хурдны морь унуулж хүмүүжүүлэх гэнэ.
Алдар цуутай уяачид, баячууд хүүхдээ морь унуулах нь байтугай Монголд ч ойртуулахаа байсан нь нууц бишээ. Боловсролтой, соёлтой болгоно гэсэн аминчхан бодлоороо үр хүүхдээ гадаадад сургаж үндэсний ёс заншлаас холуур өсгөдөг. Тийм учраас тэдний хүүхдүүд морь унах нь битгий хэл Монголоос дайжин зугтдаг. Тэгвэл Л.Цандэлэг уяач хүүгээ бусад энгийн ардын хүүхдүүдтэй адил морин дэл дээр өсгөж хурдан морь уралдуулах гэж байгаа нь сайшаалтай.
Эх сурвалж: Шуурхай.мн