Монгол залуус 16 сая төрлийн өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Монгол залуус 16 сая төрлийн өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ

Монгол залуус 16 сая төрлийн өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ

Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбооны  дэд тэргүүн Э.Өнөрболд тэргүүлэгч гишүүдтэйгээ хамтран LED болон Bluetooth 4.0 технологиудыг ашиглан 16 сая төрлийн өнгө гаргадаг “iLamp” ухаалаг гэрэл бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь цахилгааны бага зарцуулалттай, ухаалаг сэрүүлэг болон андройд утастайгаа холбосноор гэрлийг алсаас удирдах боломжтой гэсэн шинэлэг талуудтай ажээ. Мөн энэхүү ухаалаг гэрлийг хэрэглэснээр цахилгааныг 60-80%  хэмнэх аж.  Уг төхөөрөмжийн 30,000 цаг ажиллах боломж нь эдийн засгийг хэмнэж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бий болгож болохыг баталсан байна.

Монголын залуучуудын холбоо нь дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан  шинэ технологийг бүтээгч, шинийг санаачлагч эдгээр залуусаа Монголын Залуучуудын Холбооны  “Залуу зохион бүтээгч” цол тэмдгээр шагналаа. Ийнхүү Монгол хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар жилээс жилд өсч байна. Шинийг бүтээгч залуучууддаа монгол эх орондоо илүү ихийг хийж бүтээх их үйлсэд нь амжилт хүсье.

Ж.Батзандан шатнаажчин уу
Ж.Батзандан шатнаажчин уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.