Уртын тээвэрт явдаг жолооч нар ТЭГ зогсолт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Уртын тээвэрт явдаг жолооч нар ТЭГ зогсолт хийнэ

Уртын тээвэрт явдаг жолооч нар ТЭГ зогсолт хийнэ

Гашуун сухайт боомтод хилээр нүүрс тээвэрлэдэг уртын тээвэрчид тэг зогсолт хийхээ албан ёсоор мэдэгдсэн. Учир нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний 22:00 цагаас уртын тээврийн ханш 60 юань болон унасан нь түүхэнд байгаагүй доод үнэ ханш юм. Тээврийн компани 60 юаниас 5 юаниа суутган тээвэрчдийн гар дээр 55 юань болж очиж байгаа нь Монголын мянга мянган тээвэрчдийн эгдүүцлийг хүргээд байна.

Тиймээс Тээвэрчдийн зөвлөл болон жолооч нар өнөөдрөөс эхэлж тэг зогсолт хийхээр болжээ. Тэд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сайдын жишиг үнийн тариф болох 100+ доош ханштай бүх гэрээ нэгдэж зогсоно. Нэгдэх хүмүүс байвал нэгдээрэй гэсэн байна.

Харин салбарын сайд С.Бямбацогт "Хямд тарифаар явж байгаа жолооч нарт үнээ нэм гэж хэлэх эрх байхгүй" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

45-аас дээш насны иргэдийн вакцинжуулалт эхэллээ
45-аас дээш насны иргэдийн вакцинжуулалт эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.