Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

БИЛГИЙН ТООЛЛЫН 4, 2022.09.29 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН НЭГ ЦАГААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

ТОП-20 индекс 0.40 хувиар өсчээ
ТОП-20 индекс 0.40 хувиар өсчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.