Apple-ээс В.Путины төрсөн өдөр зориулан цагаан алтан цаг гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Apple-ээс В.Путины төрсөн өдөр зориулан цагаан алтан цаг гаргалаа

Apple-ээс В.Путины төрсөн өдөр зориулан цагаан алтан цаг гаргалаа

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины төрсөн өдөрт зориулан Apple-ээс нэгэн сюрприз барилаа. Цагаан алтан ухаалаг цагийг бүтээжээ. Тусгай захиалгын цаган дээр 5 төрлийн онцгой бичээс багтжээ.  Ерөнхийлөгчийн 63 нас, Кремлийн дүрс, В.В.Путин  мөн гарын үсгийг нь багтаасан байна. Түүнчлэн түүнийг №1 хэмээн тодотгосон байна.

229 мянган рублийн үнэ бүхий энэхүү цагаан алтан цагийг маш цөөн тоогоор зах зээлд гаргаж байна.  Монгол төгрөгөөр 7,5 саяар үнэлэгдэх цагийг худалдсан орлогын тодорхой хувийг буяны үйлсэд зориулахаар төлөвлөжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин аравдугаар сарын 7-нд Санкт Петербург хотод төрсөн байна. тэрээр төрсөн өдрөөрөө төрсөн хотдоо очдог уламжлалтай. В.Путин төрсөн өдрийнхөө талаар хэлэхдээ "Би төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэхийг хүсдэггүй. Төрсөн өдрөөрөө төрсөн хотдоо очихыг боддог. Ингэснээр маш их эрч хүч авдаг" гэжээ.

Б.Санчир


 



 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

Н.Анугийн уруулаараа зурсан зургууд
Н.Анугийн уруулаараа зурсан зургууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.