“Банк татан буулгаад үр дүнгүй байгаа тул Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийг сайжруулна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
“Банк татан буулгаад үр дүнгүй байгаа тул Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийг сайжруулна“

“Банк татан буулгаад үр дүнгүй байгаа тул Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хөрөнгийг сайжруулна“

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр банкуудын татан буулгах асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Банкийг татан буулгаад үр дүн гарахгүй байгаа тул Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг татан буулгах гэж яарахгүйгээр, хөрөнгийг сайжруулах тал дээр харж байна.

  1. Чингис хаан банкийг босгоход хөрөнгө оруулалт шаардлагатай. Тус банканд хөрөнгө оруулахаар Өвөрмонголын Уул уурхайн тоног төхөөрөмжийн компани сонирхож яваа юм билээ. Монголбанк зүгээр хараад сууж байна. Чингис хаан банкны жижиг хадгаламж эзэмшигчид хохиролгүй болсон. Чингис хаан банк НДС, ЭМДС, төрийн өмчийн компаниудад 130 тэрбум төгрөг төлнө. Шинэ хөрөнгө оруулагчдад юун түрүүнд олон нийтийн энэ мөнгийг гаргаж өгөх ёстойг хэлж байгаа. Банканд хянагч томилоод, тогтворжуулах төлөвлөгөө хэрэгжүүлж явсны үр дүн нь мөнгөө алдсан гэх жижиг хадгаламж эзэмшигч буюу иргэн байхгүй болсон. Том мөнгөн дүнтэй харилцагчид үлдсэн.
  2. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд НДС, ЭМДС-д 14 тэрбум төгрөг өгөх ёстой гээд Монголбанкнаас зээл аваад төлсөн. Уг зээл нь төлөгдсөн. Өөрөөр хэлбэл Үндэсний хөрөнгө оруулалтын банк НДС, ЭМДС-гийн өр төлбөргүй болсон.
  3. Капитал банканд НДС, ЭМДС-гийн өр 100 гаруй тэрбум төгрөг болоод дуусаж байгаа юм билээ.

Банк татан буулгахын төвөгтэй асуудал нь зээлдэгч нар нь маргаад, шүүхээр шийдэгдэж явдаг. Тэгэхээр мөнгөн урсгал байхгүй болчихдог" гэв.

С.Ганбаатар, Сү.Батболд нар  ХАЛЗ мэтгэлцэнэ
С.Ганбаатар, Сү.Батболд нар ХАЛЗ мэтгэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.