Халхгол суманд түймрийн цурманд байгаа 139 өрхийг нүүлгэн шилжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Халхгол суманд түймрийн цурманд байгаа 139 өрхийг нүүлгэн шилжүүлж байна

Халхгол суманд түймрийн цурманд байгаа 139 өрхийг нүүлгэн шилжүүлж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар дараах ажлуудыг зохион байгуулж байна.

  • Гал түймэрт өртсөн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнсний хангамж, гэр, дулаан хувцас, зөөлөн эдлэлийн дэмжлэг үзүүлэх
  • Малчдыг цурмаас бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон хүн хүч, унаа хөсгийн дэмжлэг үзүүлэх
  • Малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх
  • Түймрийн гал, хүчтэй салхины улмаас уруудсан малыг эрэн хайхад иргэдэд хүн хүч, унаагаар туслах
  • Иргэд, малчдын мал, эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоох
  • Байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох, нэхэмжлэх
  • Зэрлэг амьтдыг авран хамгаалах ажлыг тус тус хэрэгжүүлж байна
  • Түймрийн цурамд байгаа Халхгол сумын 139 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж нийт 10 бүлгийг 4 чиглэлд гаргаад байгаа ба Улаан загалмайн нийгэмлэгээс ирүүлсэн хуурай хүнсний багцыг айл өрхүүдэд хүргүүлж байна.

Мөн түймэрт гэр нь өртсөн 15 өрхөд Улсын Онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцэнэ
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.