13А маягт цахимд шилжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
13А маягт цахимд шилжлээ

13А маягт цахимд шилжлээ

Засгийн газрын 8-р тогтоол наймдугаар сарын 01-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр өрхийн эмнэлгээс авах 13А маягт цахимд шилжив. Өмнөх онд 13А маягт цаасан хэлбэртэй байхад иргэн өрхийн эмнэлэг дээрээсээ авсан маягтаа хаясан тохиолдолд ахин очиж авах шаардлагатай болдог байсан. Харин цахим болсноор ийм асуудал үүсэхгүйгээр маягтыг цаасаар биш эрүүл мэндийн даатгалын системээсээ харчихдаг болсон. Хэрвээ цаасаар авах хэрэгтэй бол E-mongolia-с хэвлээд авах боломжтой аж. Цахимд шилжсэнийг “иргэд эмчид үзүүлэхгүйгээр утсаар яриад авчихаж болдог гэх буруу ойлголттой байна” гэж албаны хүн ярьж байлаа.

13А маягт бол өрхийн эрүүл мэндийн төв тухайн өвчтөнд чадах тусламж үйлчилгээгээ үзүүлэх, өрхийн эмчийн тусламж үйлчилгээнээс давсан байвал дараагийн шатны эмнэлэг рүү энэ иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгнө үү хэмээн шилжүүлж буй бичиг юм байна.Өрхийн эмч үзсэний дараа зайлшгүй дараагийн шатлалын эмнэлэгт очих ёстой байвал 13А маягт өгнө.

Харин өрхийн эмч нь өөрөө оношлох, өдрийн эмчилгээгээр эмчлэх, хөнгөлөлттэй эмийг нь даатгалаар нь бичиж өгөх боломжтой бол заавал 13А маягт бичиж өгөх шаардлагагүй аж.

Доорх тусламж үйлчилгээнүүдэд 13а маягт шаардагдахгүй.

  1. Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
  2. Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
  3. Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ
  4. Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ
  5. Арьс, харшлын тусламж, үйлчилгээ
  6. Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс
  7. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
  8. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
  9. Сэргээн засах тусламж, үйлчилгээ
  10. Амбулаториор хийгдэх мэс ажилбар
  11. Нүдний тусламж, үйлчилгээ
  12. Мэс заслын тусламж, үйлчилгээ
  13. Диализын тусламж, үйлчилгээ
  14. Амбулаторийн хяналтын үзлэг
Г.Занданшатар: Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийж, төрийн албан хаагчдийн цалинг нэмнэ
Г.Занданшатар: Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийж, төрийн албан хаагчдийн цалинг нэмнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.