УИХ-ын сонгуулийн компанит ажлын 7 дахь өдөр үргэлжилж байна. Энэ үеэр нэр дэвшигч нар өөрсдийн сонгуулийн компанит ажлын нээлтийг тойрог бүр дээрээ сүр дуулиантай хийдэг билээ.
Энэ жилийн хувьд дэлхий нийтийг айдаст автуулсан цар тахалт өвчин болох Corona virus дэгдсэн энэ цаг үед сонгууль болж байгаа билээ. УОК-оос энэ онцгой цаг үед зориулан сонгуулийн үйл ажиллагаа явуулах удирдамж гарсан. Энэхүү удирдамж дээр 20-оос дээш хүн цуглуулахгүйгээр уулзалт зохион байгуулах, уулзалт дээр ирсэн хүмүүсийн халууныг нь үзэж гарыг нь ариутган маск зүүлгэж 2 метрийн зайтай суулгах шаардлага тавьсан. Гэвч харамсалтай нь энэхүү захирамж шаардлагыг нэр дэвшигч нар баримтлахгүй байгаа нь харамсалтай.
Харин энэхүү шаардлагыг Дорнод аймаг, 7-р тойрогт шинэ эвсэлээс нэр дэвшигч Хишгээгийн Одмандах биелүүлэхийн зэрэгцээ маш өвөрмөц аргаар дэмжигч олныхоо оролцоог бүрдүүлсэн нээлтийг хийсэн байна. Тэрээр өөрийг нь дэмжигч нутгийн зон олныгоо эрсдэлд оруулахгүйн үүднээс 20-оос олон хүн оролцуулахгүй нээлт хийнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд дэмжигч олон нь түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн нээлтийн үйл ажиллагаан дээр ирэхийг хүсвэл гутлаа явуулах хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлтийг дэмжсэн нутгийн иргэд 1 хоногийн дотор 1000 гаруй гутал илгээж дэмжлэгээ илэрхийлсэн байна. Монголд анх удаа 20 хүний ирцтэй 1000 хүний дэмжлэгтэй гуталтай нээлт болсон байна.