Т.Ганболд: Монголбанкыг шуудхан хэлэхэд ХХБ,, Голомт банкны охин компани нь болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Т.Ганболд: Монголбанкыг шуудхан хэлэхэд ХХБ,, Голомт банкны охин компани нь болсон

Т.Ганболд: Монголбанкыг шуудхан хэлэхэд ХХБ,, Голомт банкны охин компани нь болсон

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Хууль хяналтын байгууллагууд яагаад ажлаа хийхгүй байгааг бид бүгд мэдэж байгаа, тэнд Хөгжлийн банкыг тоносон эздийн төлөөллүүд, тавиулууд нь ажилладаг. Улсын дээд шүүх, АТГ, УЕП тэр чигээрээ банкны эздийн гар хөл нь ажиллаж байна. Хөгжлийн банкны бондын мөнгө хоёрхон банканд байршсан гэсэн ажлын хэсгийн дүгнэлт хийсэн байна. Ойлгомжтой Сахал Д.Эрдэнэбилэгийн банк. Д.Эрдэнэбилэг өнөөдөр Хөгжлийн банкнаас 500 гаруй тэрбум төгрөг авсан ийм илтэд хулгай, дээрмийг хуулийн байгууллагууд нь шалгадаггүй. Монголбанк нь худлаа онолын хэдэн тоо хэлдэг. Монголбанкыг шуудхан хэлэхэд Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны охин компанийн үүрэг гүйцэтгэж тэнд бүх төлөөллүүд нь суудаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк дээр нь нэмээд Хаан банк сүйтгэж байна. Гадны бүх бондоор тэд тоглодог. Хөгжлийн банкны зээлдэгч нар хуулийн дагуу шүүхэд хандсан тохиолдолд зээлийн хүү, алданги нь зогсдог. Үүнийг зогсоох ёстой. Эдийн засаг эрсдэлд орчихоод байхад хуулийн байгууллагын гар хөлүүд нь ажиллахгүй. Тиймээс тусад нь хороо байгуулж асуудлыг шийдэх хэрэгтэй

Ерөнхийлөгчийн Европын парламентад хэлсэн үг бүрэн эхээрээ
Ерөнхийлөгчийн Европын парламентад хэлсэн үг бүрэн эхээрээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.