Тєсвийн алдагдал эхний есєн сарын байдлаар 867.3 тэрбум тєгрєг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд
Тєсвийн алдагдал эхний есєн сарын байдлаар 867.3 тэрбум тєгрєг болжээ

Тєсвийн алдагдал эхний есєн сарын байдлаар 867.3 тэрбум тєгрєг болжээ

Vндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг сар бvрээр гарган тайлагнадаг уламжлалтай. Энэ оны тєсвийн тодотгол хийгээд 2016 оны тєсвийн тухай эрх баригчид хэлэлцэж буй vед эхний есєн сарын байдлыг ийн гаргаж буй нь бодитой тоо болж чадна гэж мэргэжилтнvvд vзэж байгаа ажээ. 
Жилийн тєсвийн алдагдал эхний хагаст тасарч, дараагийн саруудад нєхєгдєх зарчмаар явж ирсэн.

Тэгвэл энэ жилийн эхний есєн сарын байдлаар 867.3 тэрбум тєгрєг болжээ. Уг нь Сангийн сайд “жилийн эцэст 900 тэрбумаас нэг их наяд тєгрєгт хvрэх тооцоо” бий гэсэн. Гэтэл энэ нь Сангийн яамныхны vзэж буйгаас хэт хурдацтай єсч яваа алдагдал болох нь ээ. Учир нь наймдугаар сарын vед тєсвийн алдагдлыг 700 гаруй тэрбум тєгрєг хэмээн гаргаж байсан билээ. Тиймээс ийнхvv тасарч байгаа нь Дэлхийн банкнаас 2015 оны эдийн засгийн єсєлтийг 3.3, Азийн хєгжлийн банк 2.3 хувь байна гэж таамагласантай дєхєж байгаа тул тэдний захисанчлан Монгол Улс тєсвийн тэнцлээ барих замаар эдийн засгийн єсєлтєє сайжруулах цаг аль хэдийн ирсний илрэл гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа юм. Статистикийн хорооноос мэдээлж буйгаар татварын орлого есдvгээр сард 165.9 тэрбум тєгрєгєєр мєн л буурчээ. Задалж vзвэл нэмэгдсэн єртгийн албан татвар 252 тэрбум, гадаад vйл ажиллагааны орлого 34 тэрбум, бусад татвар хураамжийн орлого 23.7 тэрбум тєгрєгєєр тус тус буурсан байна. Тvvнчлэн экспорт, импортын vзvvлэлт ч мєн ємнєх сараас 34 хувиар , импорт 8.3 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний есєн сард ашигтай гарсан байна. Тухайлбал, єнгєрсєн онд гадаад худалдааны тэнцэл 1.4 сая ам.долларын алдагдалтай гарсан. Харин энэ онд 684 сая ам.долларын ашигтай гарчээ.

Чанаргvй зээлийн хэмжээ сvvлийн саруудад єссєєр байсан бол энэ сард 3.3 хувиар буурсан байна. Гэхдээ энэ нь ємнєх онтой харьцуулахад 41 хувиар єссєн vзvvлэлт юм. Харин хугацаа хэтэрсэн зээлийн єрийн vлдэгдэл 828.7 тэрбум тєгрєгт хvрчээ. Энэ нь ємнєх сараас зургаан хувиар єссєн vзvvлэлт юм.
Есдvгээр сарын хувьд хэрэглээний индекс ємнєх сараас 0.8 хувиар буурсан байна. Харин ємнєх оноос 2.6 хувиар єссєн байгаа юм. Энэ єсєлтєд боловсролын vйлчилгээ, хувцас, гутлын vнийн єсєлт нєлєєлсєн хэмээн Vндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 
Эх сурвалж:

Меган Фокс шивээснээсээ ангижирна
Меган Фокс шивээснээсээ ангижирна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.