Эвслийг засгаас гарахыг МҮАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
Эвслийг засгаас гарахыг МҮАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй

Эвслийг засгаас гарахыг МҮАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй

Ерөнхий сайд Дубайд гарын үсэг зурсан гэрээнийхээ талаар МАХН болон МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт мэдээлэл өгсөн.

Энэ үеэр тус бүлгийн гишүүд Ерөнхий сайд руу нэлээдгүй их дайралт хийж, сүүлдээ огцруулах асуудлыг ч хүчтэй хөндсөн талаарх яриа шуугиулж эхэллээ.

Өнгөрсөн баасан гарагт болсон Ерөнхий сайдын шуурхай мэдээллийн үеэр тус бүлгийн хэд хэдэн гишүүд яагаад энэ асуудлын талаар манай бүлэгт танилцуулаагүй юм бэ. Бид засагт хамтарч байгаа бас нэг улс төрийн хүчин гэдгийг АН-ынхан болон Ерөнхий сайд мартаа юу гэх зэргээр үг хаяж байсан.Тийм ч учраас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашгийг хөндөж, хууль зөрчих ёсгүй. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Энэ санаачилгад манай бүлгийн гурван гишүүн нэгдсэн байгаа. Тиймээс бүлгийн хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг урьж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна” гэж хатуухан сануулсан.

Өөрсдийг нь “хүн” гэж тооцохгүй байгаад бухимдсан эсвлийнхэн уурандаа шийдлийн засгийн газрыг нурааж, өөрсдөө засгаас гарах гэнэ. Бүр уг асуудлаар намын дарга Н.Энхбаяртайгаа зөвлөлдөн хэмээн танхимыг орхин гарсан сурагтай. Энэ засагт тус бүлгээс Монгол улсын сайд М.Энхсайхан, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар багтаж байгаа юм.

Хэрвээ эвсэл засгаас гарах шийдвэрт хүрвэл МҮАН-ынхан лав хүлээн зөвшөөрөхгүй байх.Учир нь тус намын тэргүүн М.Энхсайхан сайд Тавантолгойн асуудлыг бие даан шийдэж яваа. Энэхүү ажлаа тийм ч амархан орхихгүй байх болов уу гэсэн таамаг ч ордонд хөвөрч байна. Засаг тарвал дахиад л сандал ширээний хуваарилалт эхэлж, төрийн ажлын завхрал явагдах учиртай. Түүнээс гадна МАХН-ынхан засгийн газарт хамтарч ажиллаж байж л 2012 оны сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс биш дараагийн сонгуульдаа бэлдсэн хэдэн полулист улстөрчдийн популист шийдвэрээс болж улс орноороо тоглох нь тийм ч таатай хэрэг биш юм.

Харин хамгийн баттай байгаа мэдээлэл бол Ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэртэй зүтгэж эхэлсэн Г.Уянга, Л.Цог нарын хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаа мэдэгдэж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэд бүлгийнх нь шийдвэр яаж ч гарсан бие даагчидтай нийлж тэмцлээ үргэлжлүүлэх бололтой.

Ямартаа ч Сөүлээс юу гэж лүндэн буухыг хүний, өөрийнгүй хүлээж суугаа аж.

Г.Бат

Zaluu.com

Нэгдүгээр эмнэлэг төрийн өмчийг бусдад сонгон шалгаруулалтгүй түрээсэлжээ
Нэгдүгээр эмнэлэг төрийн өмчийг бусдад сонгон шалгаруулалтгүй түрээсэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.