Террорист халдлагын улмаас 9 хүн амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Террорист халдлагын улмаас 9 хүн амь үрэгджээ

Террорист халдлагын улмаас 9 хүн амь үрэгджээ

АБУЖА. /Anadolu/. Нигерийн зүүн хойд нутгийн Буни Яди хотод байрлаж байсан цэргүүд рүү халдах гэсэн "Боко Харам" бүлэглэлийн босогчдын оролдлогыг цэргүүд няцаасан боловч мөргөлдөөний үеэр 9 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Халдлага бямба гарагийн орой болсон байна. "Босогчид тэсрэх бөмбөгнөөс хамгаалах хуяг, буу суурилуулсан дөрвөн машин гээд бүрэн зэвсэглэсэн байснаас харвал тэд халдлагыг төлөвлөсөн байсан. Гэсэн хэдий ч таван босогчийг газар дээр нь устгаж, тэдэнд их хэмжээний хохирол учруулсан" гэж мэдэгдэлд дурдсан байна. 

Зэвсэгт мөргөлдөөний үеэр Нигерийн хүчний нэг офицер, гурван цэрэг амиа алдаж, таван цэрэг шархаджээ. Мөн хэд хэдэн хүнд зэвсэг болон моторт дугуй зэргийг олзолжээ.

Ташрамд дурдахад, уг халдлага болохоос нэг хоногийн өмнө Майдугури хотын сүмд тэсрэх бөмбөгтэй амиа золиослогч гурван этгээд халдлага үйлдсэний улмаас 11 хүн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан билээ.

Сүүлийн үед тус бүс нутагт "Боко Харам" бүлэглэлийн босогчдын халдлага эрчимжиж, газар авсаар байгаа бөгөөд тус бүлэглэлийн зарим гишүүн "Лалын улс" бүлэглэлтэй холбоотой юм.

Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй
Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.