Нийслэлийн татвар vs НИТХ-ын тансаглал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 52 секунд
Нийслэлийн татвар vs НИТХ-ын тансаглал

Нийслэлийн татвар vs НИТХ-ын тансаглал

Өчигдөр НИТХ-аар "Нийслэлийн татварын хувь хэмжээ"-г тогтоох хуралдаан боллоо. Уг хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчид "Дэлхийн улс орнуудын нийслэлд оршин сууж байгаа иргэд татвар төлдөг жишиг нэгэнт тогтсон. Тийм учраас арх тамхи худалдан авсан, Баар ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн тохиолдолд татвар авах нь зүйтэй" гэж онолдов. Тэд Эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн орлогыг ийм замаар нэмэгдүүлж ард иргэдийн халааснаас 13 тэрбум төгрөг сэгсэрхээр зориг шулууджээ. Нэг иргэн дунджаар жилд 100000  төгрөг төлөхөөр харагдаж байна.

Ийнхүү хотын иргэд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөхөөр боллоо.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн үед нийслэлийн төсвийн орлого 2012 онд 348.2 тэрбум, 2013 онд 474.8 тэрбум, 2014 онд 522.5 тэрбум, 2015 онд 532.7 тэрбум гэх зэргээр өсчээ.

Харин Нийслэлийн үргүй зардал хэдэн хувиар өсөв өө???

Тэгвэл тун саяхан НИТХ-ын 45 төлөөлөгчид улирал тутам 13 сая төгрөг авдаг нь илэрч шуугиан үүсгэва. Эдийн засаг хүнд нөхцөлд байгаа энэ үед нийслэлийн Засаг дарга нь төлөөлөгчидтэйгээ нийлээд өөрсөддөө зориулсан журам баталж жилдээ нийт  2.340 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна. Үүн дээр есөн дүүргийн урамшууллыг нэмэхээр нэлээдгүй тоо гарна. Нэг хүн жилд 54 сая төгрөгийн урамшуулал авдаг ийм “гоё” албан тушаал ховорхон биз. Хямралыг яаж хэрхэн давах вэ гэж олон улс орон, орондоо унтах завгүй хямарцгааж байхад Манай нийслэл шиг баян байгууллага алга бололтой.

Гадаадад аялна, Социалист Куба улсаас туршлага судална, Бразилд хөлбөмбөг үзнэ, Хавайд амарна.

Тэднээс энэ урамшуулаллаа юунд зарцуулдагыг нь асуухаар "Тойрогтоо" хэмээн ам таглана. Тойргынхоо хэдэн хөгшчүүлд бэлэг өгөх, өөрийнхөө зурагыг аяганд мөнхжүүлэх, хийсэн "Баатарлаг гавъяа"-гаа магтан дуулахад сонин гаргах, одон тэмдэг шуудайгаар тараах. энд тэнд тууз хайчлахад тэр мөнгө зарцуулагддаг бололтой.

Тэдний урамшуулал дээр Ногоон уут 6 тэрбум, Усан хөшиг 70 сая, Даншиг наадам 650 сая, цэцгийн мандал жил бүр 500 сая, Смарт карт, Урт автобус гээд хөвөрч өгнө. Энэ бүх хэрэггүй зардалуудаа танавал Нийслэлийн татвар аваад байх шаардлага үгүй байлтай.

 

Мөн Нийслэлийн Засаг дарга 6 орлогчтой байхад нь 2 болгон бууруулахад "Сайхан сэтгэлт. үнэнч 4 Эх оронч-Зөвлөхүүд" нь үнэгүй ажиллах санал гаргасан гэж байгаа. Улс орныг, Нийслэлийг нэг гэр бүл хэмээн тооцвол бид Дэлхийн 210 айлтай зэрэгцэн амьдарч байна. Харин манай төрийн түшээд, НИТХ-ын "Аав ээж"-үүд маань өөрсдөө шоудаад, үр хүүхдээ өлсгөөд байдаг ядуу айлтай адилхан болжээ. Алдарт Д.Нацагдоржийн "Энэ завсар Дагдангийн эхнэр таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ" гэж  өнгөрсөн зуунд дүрсэлсэн нь өдгөө ч амьдралд хэрэгжсээр байна.

Ч.Амар

 

Оросын сансрын нисгэгчид Монголд зочиллоо
Оросын сансрын нисгэгчид Монголд зочиллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.