Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 30 секунд
Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ

Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ

Монгол оронд хавар айлчлан, өвсний толгой цухуйж, модод гөлөглөн, навч нахиалах урин цаг айсуй. Эх орны минь ногоон модон хүрэм, хөх усан хормойт баян хангай нутгаар хаврын салхи үлээж, ой модонд амьдрал цэцэглэн сэргэхээр зэхнэ. Гэвч, энэ зун хүсэн хүлээсэн шиг модод дэлгэрсэн зун болох эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь бид ХОЁР ТЭРБУМ МОД-оо хөнөөлт шавжид бариулан, дахин сэргэхгүйгээр доройтохыг харах магадлалтай жил тохиож байна. Монгол орны ойн сан ийнхүү их хэмжээгээр доройтож, өгөршин хувхайрах аюул хүлээж буйг батлах ТАВАН БАРИМТЫГ танилцуулъя.

НЭГ.

Ойг талхилан идэж буй байдал

Мэргэжилтнүүд өнгөрсөн жилийн судалгаагаар 16 аймгийн 109 сумын 732.7 мянган га ой хөнөөлд нэрвэгдсэнийг тогтоогоод байна. Ойн хөнөөлт шавж өнгөрсөн зун ийм өргөн талбайн ойг талхилсан гэсэн үг.

Хоёр зун дараалан шавжид бариулсан ой дахин сэргэхгүйгээр өгөршин хувхайрдаг аж. Тиймээс энэ жил тоо толгой нь нэмэгдэн үржсэн хэд хэдэн төрлийн шавжийг яаралтай устгах ажлыг зохион байгуулахгүй бол ХОЁР ТЭРБУМ мод эргэн сэргэхгүй үхэх аюулд ороод байна.

ХОЁР.

зураг

Эгэл бийрэн сүүлт эрвээхэй өндгөө шахсан буй нь. Өндөг өвөлдөө -40 хэмд тэсвэртэй.

Ойн хөнөөлт шавжийн эмэгчин нь нэг удаад 250-1000 өндөг гаргах ба тэдгээр нь авгалдай, хүрэнцэр болмогцоо модонд үүрлэн шавж, хэдэн зуун мянгаараа модноос мод, ойгоос ойд цөлмөн давшиж, шим шилмүүсээр нь хооллон, модыг хуйгаар нь хатааж орхидог. Мөн зарим түгээмэл хөнөөлт шавж эргэн тойрондоо 100км нүүдэллэн нэгэн зуны байтугай нэгэн сарын дотор л өчнөөн га талбай модыг хувхайруулж орхих чадалтай.

ГУРАВ.

зураг

Шинэсний навч хуйлагч эрвээхэй

зураг

Шинэсний навч хуйлагчийн авгалдай

Манай орны ойн санг санаанд оромгүй ихээр талхилаад буй шавж бол Шинэсний навч хуйлагч хэмээх энэхүү хортон юм. Сүүлийн жилүүдэд энэ эрвээхэйн тархалт эрс нэмэгдэж, 2022 онд гэхэд өмнөх жилийнхээсээ бараг гурав дахин өсжээ.

Тархалтын судалгаанаас үзвэл манай орны хамгийн их модтой Хөвсгөл аймагт их хэмжээгээр олширсон. Тус аймагт 327 мянган га талбай буюу Люксембургийн вант улсын газар нутагтай тэнцэх хэмжээний ой мод хөнөөлт шавжид нэрвэгдсэн. Үүний дараачаар Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг ой бүхий аймгууд шил дарж байна.

ДӨРӨВ.

зураг

Манай улс ойн хөнөөлт шавжтай хамгийн сүүлд 2010 онд маш эрчимтэй тэмцэж, тухайн жил хортон тархсан талбайн 80 хувьд хүрч ажилласан тухай мэргэжилтнүүд өгүүлж байна. Үүнээс хойш дөнгөн данган 30-40 хувьд нь л устгал зохион байгуулж иржээ. Энэ жил ийм байдлаар тэмцвэл ойрын ирээдүйд модоо барж, цөлжилтийн асуудал улам хүндрэх төлөвтэй байна.

ТАВ.

зураг

Сибирийн хүр эрвээхэй лабораторийн макро зураг

зураг

зураг

Модонд үүрлээд буй Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр

Энэ хавар Сибирийн хүр эрвээхэйн тоо толгой эрчимтэй өсөж, үржих идэвхжилийн үечлэлийнх нь хоёр дахь жил тохиож буй юм. Монгол орны ойн нөөцийн 78.6 хувийг эзэлдэг шинэс мод энэхүү Сибирийн хүр эрвээхэй тэргүүт 10-аад зүйлийн шавжийн хөнөөлд нэрвэгдээд буй юм. Гэхдээ эдгээр бүх шавж нь эрвээхэй болж хувирахаасаа өмнө буюу авгалдай, хүрэнцэр байх үедээ л модыг ийн хуйхалдаг аж.

Ямартай ч геометр прогрессоор үржиж буй эдгээр хортныг нэн даруй зориулалтын бодис цацаж, устгах нь эн тэргүүний зорилго болоод байна.

Б.Ганхуяг: Аж үйлдвэрлэлийн IV хувьсгалыг “Эрдэнэс Тавантолгой“ монголд эхлүүлж, технологийн дэвшил, ил тод байдлын жишиг болно
Б.Ганхуяг: Аж үйлдвэрлэлийн IV хувьсгалыг “Эрдэнэс Тавантолгой“ монголд эхлүүлж, технологийн дэвшил, ил тод байдлын жишиг болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.