Өлсгөлөн зарлагсдыг албадан буулгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Өлсгөлөн зарлагсдыг албадан буулгажээ

Өлсгөлөн зарлагсдыг албадан буулгажээ

Гацууртын орд ашиглахыг зөвшөөрөхгүй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахын эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан  "Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг урьд шөнө  00:50 цагын үед цагдаа хүчний байгууллагынхан албадан тараажээ. Ингэхдээ тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү авч явсан байна.

 

“Босоо хөх Монгол бүлгэм” нь "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн 12 өдрийн турш өлсгөлөн зарлахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад  шаардлага хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирээгүй тул өлсгөлөнгөө үргэлжлүүлж, хуурай өлсгөлөнд шилжихээ сэтгүүлчдэд мэдэгдээд байсан юм. “Босоо хөх Монгол” бүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд мэдээлснээр “2 Сарын 24-ий 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж хэлмэгдсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан 7 иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр дээрээс нь Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэж мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Unen.mn

 

 

 

Цагаан бич өдөр
Цагаан бич өдөр
 
Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.