БСШУ-ны сайд Л.Гантємєр: Би ч бас авьяастай л юм билээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 37 секунд
БСШУ-ны сайд Л.Гантємєр: Би ч бас авьяастай л юм билээ

БСШУ-ны сайд Л.Гантємєр: Би ч бас авьяастай л юм билээ

 

Єнєєдєр дєрєвдvгээр сарын нэгэн буюу дэлхийн инээдмийн баярын єдєр. Энэ єдєр хэнбугайг ч, яаж ч хуурч, наргиантай даажигнасан инээдмийн баярын єдрєєр цагаатгагдаад єнгєрдєг бичигдээгvй хуультай. Монгол Улс эдийн засгийн хямралтай, нэг ам.долларын ханш 2000 тєгрєг болчихлоо, ганц єндєгийг 350 тєгрєгєєр авч идэж байна гэж нийгэм даяараа зовлон тоочиж, байнгын бухимдалтай явцгаасаар vнэндээ залхаж гvйцээд байна. Ганц єдєр бvгдээрээ нэг сайхан инээцгээе л дээ. Чаддагаараа 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа аль эрт эхэлсэн, єнєє цагийн хэдэн улстєрчдєє цагаахан шоолж хэсэг сайхан инээгээд авъя. Бvр хахаж, цацталаа инээцгээе. Гэхдээ манай эринээс ємнєх 206 онд амьдарч байсан Грекийн гvн ухаантан Крисуппус шиг элэг нь хєшиж, нvд анитлаа инээж бас болохгvй. Яасан гэхээр хошин шогийн єндєр мэдрэмжтэй, vргэлж бусдад инээд хєєр бэлэглэж явдаг тэрээр нэгэн удаа согтуу явж байгаад гоёлын хувцас идэж байгаа илжиг хараад инээсээр байгаад vхчихсэн юм гэнэ билээ. Зайлуул хєєрхий.

1957 онд Английн “BBC” теле компани “Гоймонгийн арвин ургац хураасан” тухай мэдээлжээ. Тэгэхдээ “Швейцарьт гоймон их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгvй байгаа” тухай бичээд “Энэ євєл дулаахан байснаар фермийн аж ахуй эрхэлдэг хvмvvс гоймонгийн vрийг цэцэглvvлж чадлаа” хэмээн мэдээлсэн байдаг. Харин гэнэн, итгэмхий уншигчид тvvнд нь vнэмшиж “Гоймон хэрхэн тарих тухай” мэдэх гэж BBC руу тасралтгvй утасдаж бvр сvvлдээ яршиг болжээ. Залхтал утасдсан уншигч­дынхаа хариуд BBC “Та гоймонгоо улаан лоолийн сvмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зєвлєсєн гэдэг.
1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хvн амьдралынхаа турш тус компанийн бvтээгдэхvvнийг 10 хувийн хєнгєлєлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр єдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэнэ лээ.

Монголд дєрєвдvгээр сарын 1-ний дуулианыг 1990 онд “Залуучуудын vнэн” сонинд ажиллаж байсан Ц.Батбаяр агсан тавьж ”Улаанбаатар хотын хойд хэсэгт орших Дамбадаржаагаас алмас баригдсан” тухай нийтэлсэн нь жинхэнэ дуулиан тарьж Ц.Батбаяр аавынхаа овогийн оронд “Алмас” гэгч эрхэм алдар хvртсэн тvvхтэй.

О.Баасанхvv: Хилээ ч манана, жvдогоор ч vзчихнэ шvv

Намайг нуруу намхан болохоор барилдаж шалихгvй л гэж бодоод байх шиг байгаа юм. Тэгж ярьвал Д.Лvндээ гишvvн надаас єндєргvй. Гэтэл тvvнийг давдаг хvн цєєхєн гэдэг. Би жvдогоор идэвхтэй хичээллэж эхэлсэн. Удахгvй дэлхийн улстєрчдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шаргуу бэлтгэл хийж байгаа. Хил манасан тухайд би байсхийгээд л хилийн заставт очиж манаанд гардаг. Хийморь сэргээд, хууль бус бvхэнтэй тэмцэх хvч нэмээд байдаг юм. Тэгээд ч Єргєдлийн байнгын хороон даргын хувьд хил дээр байн, байн очиж хилчдийн ажил байдалтай танилцахгvй бол болохгvй.

Яваандаа хувийн оймсны vйлдвэр байгуулахаар эргэлт буцалтгvй шийдсэн

Дvнжингарав дээр Ерєнхий сайд Н.Алтанхуягтай яваад очсон чинь Монголд vйлдвэрлэсэн баахан оймс гаргаад тавьчихсан байсан. Аваад vзсэн чинь Солонгос оймсноос дутахгvй нэхэлт сайтай, дулаахан жигтэйхэн сайхан оймснууд байсан юм. Тэгэхээр нь баярлаад “Тээр бид нар ийм олон оймс нэхчихсэн” гээд л тэнд цугласан хvмvvст овоо хэдэн оймс зарчих санаатай рекламдчихсан байхгvй юу. Тэгсэн чинь учрыг нь ойлгоогvй хvмvvс дараа нь “Санжмятав vнэгvй сурталчилгаа хийж байж шанд нь хэдэн ээлжийн оймсоор шагнуулсан” гээд аваад хаячихсан л байна лээ. Уг нь би шагнуулаагvй, эх орны vйлдвэрээ дэмжиж гурван хос оймс худалдаж авсан нь vнэн л дээ. Гэхдээ би яваандаа Завхандаа нэг оймсны vйлдвэр нээж аваад нам жимхэн амьдрах санаатай байгаа нь vнэн шvv.

Д.Ганбат: Тэгж ярьвал би шилдэг татвар тєлєгч байсан шvv

Би байнга л “Эх орон миний тєлєє юу хийсэн гэж асуухаасаа ємнє Эх орныхоо тєлєє би юу хийлээ” гэж єєрєєсєє асуугаад явдаг. Хугацаат цэргийн албыг байлдагч цолтойгоор Зvvнбаянд алба хаасан. Дараа нь єдєр, шєнєгvй бизнес хийж олон хvнийг ажлын байртай болгож, татвараа яг цагт нь гvйж очиж тушаагаад байсныг минь улс vнэлж, найдвартай татвар тєлєгч болгосон юм шvv. Худлаа гэвэл батламж нь энэ байна. Ардын хvvхдvvд ингэж л ажилладаг. Харин манай том дарга нар, УИХ-ын гишvvд бvгдээрээ над шиг болчихвол, мєн vvнийг нь олон тvмэн дэмжээд єгвєл улс орон нvд ирмэхийн зуур л хєгжчихнє л дєє. Би ер нь УИХ-ын Хууль зvйн байнгын хорооны даргын ажлаа гялалзуулаад байгаа шиг бvх л ажлыг хавтай сайхан хийгээд ирсэн. Тийм ч болохоор улс надад Хєдєлмєрийн гавьяаны улаан туг, Алтан гадас гээд ийм том одонгуудаа харамгvй єгсєн юм шvv дээ.

Д.Сарангэрэл: Улаан цэцэг олдохгvй байсан

Би чинь уг нь мэргэжлийн гэрэл зурагчин, сэтгvvлч юм шvv дээ. Хvмvvс намайг насаараа ТВ-5-ын захирал явсан юм шиг бодоод байдаг юм шиг байна лээ. Vгvй шvv дээ. Би чинь хvн л юм болохоор амарна, зугаална, цэцэг тvvнэ шvv дээ. Бас дурлана, хайрлана. Тэгээд нэг удаа зугаалж ууланд гараад цэцэг тvvсэн чинь улаан цэцэг ерєєсєє олдохгvй байсан шvv дээ. Тэр vед л “Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор юм” гэдгийг мэдсэн. Зарим хvмvvс энэ зурганд минь “Унаган багын аашаараа” гэж нэр єгсєн байна лээ. Зарим нь “Шар цэцэг барьчихаж. Дурлачихсан уу” гэсэн л байсан. Энэ зургийг харахаар би яасан юм шиг харагдаж байна, айн.

Б.Бат-Эрдэнэ: Би чинь ард тvмний аварга шvv дээ

За аварга нь Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт тvрvvлсэнтэйгээ нийлээд улсын их баяр наадамд 12 тvрvvлж, ижилгvй амжилт тогтоосон нь яах аргагvй vнэн л дээ. Би чинь хар багаасааа морь, малтай ноцолдож єссєн хєдєєний хvvхэд. Тээр хойно хотод орж ирж байсан. Ард тvмнийхээ дунд явсаар Монгол бєхийн Дархан аварга, Хєдєлмєрийн баатар болсон болохоор хэзээ ямагт ард тvмнийхээ дунд л байх сонирхолтой. Євгєд хєгшдєд vнсvvлж, vеийнхэнтэйгээ уулзан ярилцаж, зvдэрсэн нэгэнд нь сэтгэлийн дэм хайрлаж, зvггvйтсэн нэгэнд ухаарлын vг хэлэх дуртай. Зарим нэгэнтэй нь ижий, ахай бололцож, нулимсыг нь арчин аргадаж, тэвхийтэл нь сайхан тэвэрч vнсчихээд явдаг даа. С.Жавхлан дvvгээс эхлээд надаар аргадуулах, vнслvvлэх дуртай хvмvvс тоймгvй олон болсон. УИХ-ын чуулганы завсар зайгаар иргэдтэйгээ уулзаж, vнсэх нэгийг нь vнсэж, аргадах нэгнийг нь аргадаад л яваад байна гэж бодож байгаа.

Л.Эрдэнэчимэг: Би ан хийж, бvжиглэхээс гадна машины аймаар хоббитой ш дээ

Намайг туулай агнаж, бvжиг хийсэн чинь хvмvvс аягvй их сонирхсон шvv дээ. Заримынх нь сэтгэлийг vнэхээр хєдєлгєсєн юм шиг байна лээ. Би угаасаа биеийнхээ галбирт их анхаарал тавьдаг болохоор байнга л бvжиглэж байдаг юм л даа. Хааяа найз нартайгаа сайхан шоудахад хамаг ядаргаа гарчихдаг юм. Би бас сайн машинд аймаар дуртай, жинхэнэ нугасгvй шvv дээ. Нэлээн дээр “Benz S500” авсан байхгvй юу. Тэгсэн чинь дугуй нь ерєєсєє хагардаггvй болохоор запас байдаггvй юм билээ. Бас 100 хувь лед гэрэлтэй, автомат удирдлагатай, хєдєєгийн замд 100 км-т ердєє л наймхан литр бензин зарцуулдаг юм билээ. Моторынх нь хvчин чадал V8 мєртлєє маш бага бензин иддэг, донсолгоо гаргадаг ухаалаг системтэй гээд vнэхээр супер машин байна лээ. Одоо би машинаа унаад л буухгvй яваад баймаар санагддаг болчихсон шvv дээ. Бvжиглэхийн тухайд Ц.Оюунгэрэл шиг наадмаар талбай дээр бvжиглэх санаатай байгаа.

М.Зоригт: Би пионерийн галстукаа одоо ч зvvдлээд л байдаг юм

Бидний бага нас ямар ч сайхан дурсамжтай, гэгээн сайхан vе байсан юм бэ дээ. Би чинь эрээн галстук зvvдэг, ангийн дарга, идэвхтэн сонгуультан явсан л даа. Хичээлээ тарж ирээд эрээн галстукаа дахин дахин индvvдээд л, заримдаа дэрэн доогуураа дэрлээд унтдаг байсан. Єглєє хурдан болоосой ангийнхаа хvvхдvvдийн ариун цэврийг vзэж, хичээлийнх нь бэлтгэлийг шалгах юмсан гээд эргэж хєрвєєгєєд ерєєсєє олигтой унтаж чаддаггvй байсан шvv дээ. Багаасаа юм юманд сонирхолтой, дандаа л бусдын ємнє явдаг байсан зан чанар маань єнєєдєр ч хэвээрээ байгаа. Тийм болохоор л єнєєдєр ч зураг авч, интернетээр хамгийн идэвхтэй зугаалж, жиргэж, шvvмжлээд байгаа хэрэг. Гэхдээ л би єнєєдєр ч улаан бvч, энгэрийн тэмдэг, пионер малгайгаа зvvдлээд унтаж чаддаггvй юм. Ямар сайндаа зав л гарвал улаан бvчээ зvж, пионер малгайгаа ємсєж сэтгэлээ тайвшруулах вэ дээ.

БСШУ-ны сайд Л.Гантємєр: Би ч бас авьяастай л юм билээ

УИХ-ын гишvvд дуулж, бvжиглэж, ан хийж тєрєл бvрийн авьяасаа vзvvлээд байхаар нь л єєрийгєє ямар авьяастай гэдгээ шалгаж vзэхээр шийдсэн юм. Тэгээд нэг л эв нь таарч єгєхгvй явж байтал Завхан аймагт “Авьяас хєтєлбєр” хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцах завшаан тохиолдсон юм. Тэгээд том зааланд ортол 250 хvvхэд морин хуур тоглож байсан. Шууд л омогшоод ирж байгаа юм чинь. Тэгээд нэг мэдсэн чинь л морин хуур тоглоод сууж байсан. Хажуу дахь хvvхдvvдийн гарын барилтыг хараад л шууд дагаад тоглоод байсан. Нэг мэдсэн чинь “Жонон хар”, “Хэнтийн єндєр ууланд” энэ тэрийг тоглох онгод бадраад ирсэн. Даанч зав багатай байсан болохоор тэгсгээд зогссон л доо. Ер нь би их авьяастай л юм билээ.

С.Ганбаатар: Би ер нь юм ухах дуртай л даа

Би ч нєгєє С.Дэмбэрэл гишvvний хэлдгээр ер нь зав л гарвал Дархан руу гараад давхичих гээд байдаг юм. Тэгээд єнгєрсєн євєл бас л тогтож чадахгvй Дархан руу давхиж явсан чинь цасанд суугаад пактласан. Харин юмыг яаж мэдэх вэ гээд дулаан хувцастай явсан тулдаа л нэг юм давгvй єнгєрсєн. Тэр єдєржингєє цас ухсан шvv дээ. Єєрийнхєє машиныг ухаж гаргачихаад тэр хавьд цасанд суусан машинуудыг ухаж гаргаад л яваад байсан. Хvмvvс надад аймаар урам єгч байгаа юм чинь. “Ганбаа энд бас нэг машин суучихаж” гээд л дуудаад байсан. Би ч гvйж очоод ухаад л байсан, ухаад л байсан. Сvvлдээ бvр тоогоо алдсан. Харин тэгсэн чинь манай Дарханы нэг таньдаг нєхєр “За Ганбаа дараагийн сонгуулиар Дарханаас хаалтгvй шvv” гээд мєр алгадаж байгаа юм чинь. Би аймаар урамшсан шvv дээ, тэр vгэнд нь. Энэ євєл ер нь зав л гарвал Дархан явж цасанд суусан машиныг ухаж гаргана гэж бодоод одооноос сайн хvрз, бас бус юм бэлдээд байгаа.

Д.Арвин: Юм арчиж, зvлгэх нь хоол сойхоос хамаагvй илvv vр дvнтэй

Нас тогтож байгаа болохоор ч тэр юм уу, жаахан жин нэмэх гээд байгаа. Тэгээд байнга хоолоо сойгоод байж чадахгvй болохоор зав л гарвал харагдсан болгоноо арчиж, зvлгээд байдаг хоббитой болчихсон. Гэртээ бол ганц хором зvгээр суухгvй шvv дээ. Байнга л єєрийн мэдэлгvй нэг гартаа алчуур барьчихсан явж байдаг болчихсон байна лээ. Энэ зургийн тухайд Баянзvрхийн III тєрєх миний нэртэй салшгvй холбоотой болохоор єєрийн эрхгvй л гvйж очоод арчаад л байсан, арчаад л байсан. Сvvлдээ бvр халууцаад толгойдоо уясан алчуураа хvртэл унагачихсан байсан шvv дээ. Нэг мэдсэн чинь бvх давхрыг нь арчиж, зvлгэчихсэн байна лээ. Ажилдаа улайраад хэдэн давхар арчсанаа ч мэдээгvй. Орой гэртээ хариад жингээ vзсэн чинь гурван кг турчихсан байсан гээд л бодохгvй юу.
Эх сурвалж:

 
 

 

Тариаланчид комбайнтай жагсаал цуглаанаа эхэллээ
Тариаланчид комбайнтай жагсаал цуглаанаа эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.