“ЭТТ“ ХК метаверс технологиор анхны гэрээгээ үзэглэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 46 секунд
“ЭТТ“ ХК метаверс технологиор анхны гэрээгээ үзэглэв

“ЭТТ“ ХК метаверс технологиор анхны гэрээгээ үзэглэв

Монгол Улсын уул уурхайн төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК (ЭТТ) болон "Фронтера Капитал Групп Лимитед" (ФКГЛ) нар саяхан метаверс технологи ашиглан анхны хууль ёсны гэрээгээ үзэглэлээ. "ЭТТ" ХК-ийн бондын гурав дахь санхүүжилтийг босгох зорилготой уг гэрээг хөрөнгө оруулалтын "MICC" ХХК гүйцэтгэв. Тус гэрээнд "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ФКГЛ-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга Адель Камбар нар гарын үсэг зурлаа.

Цаг үеийн шинэчлэлээ дагаад метаверсээр гарын үсэг зурах нь бизнесийн хэмнэлт болон дижитал өөрчлөлтийн үр өгөөжийг харуулсан үйл явдал болж байна.

ФКГЛ компани хилийн чанадад хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй компани юм.

"ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Монгол Улсын иргэн бүрийг тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болгохын төлөө ажиллаж байгаагаа онцлов. Тэрбээр “Бид одоо шинэ төмөр зам, усалгааны систем, боловсруулах үйлдвэр, цахилгаан станц гэх мэт олон мета төсөл эхлүүлж байна. Ингэснээр иргэн бүрийн хувьцаа хурдацтай өсөх болно” гэж хэлжээ.

Харин ФКГЛ-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга Адель Камбар хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Монгол дахь "ЭТТ" ХК-ийн үйл ажиллагаа бидний анхаарлыг татсаар ирлээ. Компанийн санхүүгийн гүйцэтгэл, ил тод засаглал, зардал багатай төслүүдийг санхүүжүүлдэг зэрэг нь бусад хамтрагчдаас ялгаатай. Тиймээс бид хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэв.

Гарын үсэг зурах арга хэмжээ хоёрдугаар сарын 11, 12-нд хоёр өдөр үргэлжилсэн. Эхний өдөр арга хэмжээг олон нийтэд шууд дамжуулж, гэрээгээ үзэглэж, 2.5 сая хувьцаа эзэмшигч өөрсдийн мэдээллийг шалгах боломжтой "ЭТТ" гар утасны аппликейшнийг танилцуулсан. Энэхүү аппликейшинд хувьцааны үнэ, сургалт, ажилд орох өргөдөл, компанитай холбоотой мэдээлэл гэх мэт функцүүд багтжээ.

Нээлтийн өдөр 450 мянган хүн аппликейшнийг татсан байна. Харин арга хэмжээний хоёр дахь өдөр хөдөлмөрийн яармаг болж, нийт 1028 ажил хайгч иргэний өргөдөл хүлээн авчээ. Ажил хайгч иргэд зөвхөн "ЭТТ" ХК-иар зогсохгүй түүний охин компани болон гэрээлэгч компаниудад хандаж өргөдөл гаргах боломжтой юм.

Эх сурвалж: VALDOSTA DAILY TIMES

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв”-өөс хэрэглэгчдэд зориулан уриалга гаргажээ
“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв”-өөс хэрэглэгчдэд зориулан уриалга гаргажээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.