Тамирчдын өдрийг тэмдэглэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Тамирчдын өдрийг тэмдэглэнэ

Тамирчдын өдрийг тэмдэглэнэ

 

 Жил бүрийн зургадугаар сарын 28-ныг Тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ дагуу энэ сарын 28-нд ЭМСЯ, тус яамны Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 140 тоот тушаалын дагуу Тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч, тамирчид, шигшээ болон өсвөр үеийн тамирчид, Биеийн тамир, спортын салбарын төлөөллүүдийг алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт,  түүний үр өгөөжийг олон нийтэд сурталчилан таниулахад эл арга хэмжээ чиглэгддэг байна.

 

Монголын Тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынхан болон төр олон нийтийн төлөөллийн жагсаал болох аж. Улмаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

 

Олон нийтэд тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлэх тоглолт зэрэг олон төрлийн сонирхолтай үзүүлбэрийг тоглож сонирхуулах аж.

 

Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг Спортын төв ордонд энэ сарын 26-нд 10,00 цагаас хийхээр төлөвлөжээ.

Т.Сар

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.