"Микс пицца"-ны 3 ажилтнаас халдвар илэрсэн талаар өчигдөр ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл тус пиццаны газрын голомтоос дахин 3 хүн халдвар авсан байна. Тодруулбал, өргөжүүлсэн тандалт судалгаа хийхэд гурван хүнээс илэрсэн байна.
Сануулахад, өнөөдөр 18 хүнээс шинээр халдвар илэрсэн.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1170, эдгэрсэн 1303 эмчлэгдэж байгаа 384 байна. Үүнээс 343 хөнгөн, 50 хүндэвтэр, 1 хүнд байна.