35 тэрбум төгрөг ба “Алтан гадас” одон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
35 тэрбум төгрөг ба “Алтан гадас” одон

35 тэрбум төгрөг ба “Алтан гадас” одон

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж байна.

Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татаад байгаа юм.

Тэд өөр хоорондоо хуйвалдаж 2011 оны компанийхаа санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж манай хуль, хяналтынхан үзэж байгаа юм.

Мөн энэ хэрэгт “Саусгоби сэндс" ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс" ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.....Үргэлжлэлийг эндээс

Хуурамч дугаар зүүж байсан хятад иргэнийг цагдаад шалгуулахаар болсон гэв
Хуурамч дугаар зүүж байсан хятад иргэнийг цагдаад шалгуулахаар болсон гэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.