Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 18 секунд
Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Тариаланчидийн анхааралд:

Өнөө шөнө төв, зүүн зүгийн нутгаар хүйтэн хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 08-ны 21 цагаас 09 дүгээр сарын 09-ны 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19  градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө  10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 2-4 градус , өдөртөө 16-18 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө  15-17 градус дулаан байна.

2015 оны 9 дүгээр сарын 10-наас 9 дүгээр сарын 14-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

Монгол Ардын Намын Шинэчлэлийн Хорооны дарга Б.Ганхуягийн илтгэл
Монгол Ардын Намын Шинэчлэлийн Хорооны дарга Б.Ганхуягийн илтгэл
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.