Грекийн гэмт бүлэглэлд улс төрчид ч оролцож байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Грекийн гэмт бүлэглэлд улс төрчид ч оролцож байжээ

Грекийн гэмт бүлэглэлд улс төрчид ч оролцож байжээ

Грек улс сүүлийн хэдэн жилийн турш эдийн засгийн хувьд хүнд байгаа. Европын холбооноос татаас дэмжлэг үзүүлж буй ч төдийлөн өөдөлсөнгүй. Гэвч энд гэмт бүлэглэлүүдийн алан хядах үйл ажиллагаа, авлигын хэрэг  үргэлжилж байгаа ажээ. Саяхан 40 шахам гишүүнтэй томоохон бүлэглэлийг тус улсын цагдаа, тагнуулынхан олж ирлүүлэн 17 хүнийг нь баривчилжээ. Гэмт бүлэглэлийг тус улсын улс төрийн өндөр албан тушаалтнууд ч ивээлдээ авч байсан тухай баримт сөхөгдөж байна. Тухайлбал, 2013 онд Грекийн Батлан хамгаалахын  сайдаар ажиллаж байсан А.Цохазопулосыг мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэргээр шүүхээс найман жилийн хорих ял оноосон юм. Түүний гэргий Вики Стамати, охин Арети нарт ч мөн 12 жилийн ял өгсөн байна. Гэр бүлийн эдгээр хүмүүсээс гадна А.Цохазопулосын ойр тоднын, улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан  16 хүнийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэдгээрийн дотор гэмт бүлэглэлүүдтэй холбоотой хүн ч байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Түмэн.мн

Нэр бүхий секс дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоолоо
Нэр бүхий секс дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоолоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.