Олон газарт түймэр асч, энэ хавар дээр дооргүй л түжигнэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын түймрийн байдалтай танилцаад ирсний дараахан Богд ууланд түймэр гарч, 10 гаруй га газар шатав. Өнгөрсөн бямба, ням гарагт онцгой байдлын албан хаагчид уг түймрийг унтрааж, цурманд оруулжээ. Одоо цурмыг манаж байгаа аж. Богд ууланд өнгөрсөн хоёрдугаар сард гарсан түймрийн дараахан дархан цаазат энэ уул руу иргэдийг энэ оны 6 дугаарыг дуустал аялал зугаалга болон бусад ямар нэгэн шалтгаанаар явуулахгүй байх захирамж гарсан байлаа. Гэвч захирамжийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлдэггүй аж. Тиймээс хэсэг хүмүүс Богд уул руу авирч, арц, хүж шатаан бөө, буддагийн зан үйл хийж байгаад гал алджээ. Тэдгээр хүмүүсийг одоо цагдаагийнхан шалгаж байна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn