Дахин гал гарсан “Шангри Ла 2” барилгад 39 хятад улсын иргэн байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Дахин гал гарсан “Шангри Ла 2” барилгад 39 хятад улсын иргэн байжээ

Дахин гал гарсан “Шангри Ла 2” барилгад 39 хятад улсын иргэн байжээ

shangrila shatsanЭнэ сарын 18-нд буюу лхагва гарагт Нийслэл хотын төв хэсэг болох хуримын ордны өмнө байрлах “Шангри ла 2″ барилгын ажилчдын байранд гал гарчээ. Тодруулбал тухайн өдөр  шөнийн нэг цаг 25 минутанд “Шангри Ла 2” барилгын талбайд гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудагын дагуу очиход “Шангри Ла 2” барилгын талбайд байрлах ажилчдын байр шатаж байж. Шатаж байсан объект нэг гарцтай байсан бөгөөд гал гарцны хэсэгт нь гарсан байна. Ажилчдын байранд бүгд найрамдах хятад ард улсын 39 иргэн байжээ.

Барилгын талбайн харуул хамгаалалтын ажилчид шуурхай ажилснаар 39 хүний амийг аварч чаджээ. Хэрэв цаг алдсан бол 39 хүний амь эрсдэл аюултай байсан гэнэ. 2 давхар ажилчдын байранд гарсан гал нийт 90 м2 талбайг хамарчээ.

Онцгой байдлын албанаас гал унтраах 3 ангийн 6 автомашин алба хаагчид ажилласан. Гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид шалгаж байна. Өмнө нь “Шангри Ла 2” барилгад том хэмжээний гал гарч байв. Удаа дараа гал гарч байгаа барилгад шалгалт хийж дүгнэн цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлох болсныг Нийслэлийн онцгой байдлын газар мэдэгдэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
Жастин Бибер охидтой шоуджээ
Жастин Бибер охидтой шоуджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.