Өмнө нь зөвшөөрөгдөөд байсан хоёр хот бол Coloroda, Washington юм. Хүн ам олон хөгжил өндөр улсуудын хот бүр тус тусын хууль тогтоомжтой байдаг. Ардчилсан байдлаар энэхүү medical marijuana-г зөвшөөрөх, зөвшөөрөхгүй талаар санал асуулга явуулсан бөгөөд 71% хувь нь зөвшөөрсөн гэсэн хариу өнгөрсөн оны 11-р сарын 4-нд гарсан байна. Мөн дэлхийд улс даяараа зөвшөөрсөн анхны улс бол Urugua улс болоод удаагүй байсан билээ. Манай улсад энэхүү medical marijuana-г хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд энэ нь хар тамхи хэмээн нэрлэгддэг байна. Энэхүү олсны ургамлыг зөвхөн өвчин намдаах, medical буюу эмчилгээний зориулалтаар ашигладаг байна. Мансуурах байдлаар буруу зориулалтаар хэрэглэх нь хориотой байдаг юм.
М.Гантулга
Эх сурвалж: Tumen.mn