УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, САВ ГАЗРЫН ЗАХИРГААДАД МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 12 секунд
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, САВ ГАЗРЫН ЗАХИРГААДАД МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, САВ ГАЗРЫН ЗАХИРГААДАД МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркын 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “БОАЖЯ байгаль хамгаалагчдаа олон чиглэлээр ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барьж ажиллаж байгаа. Энэ ондоо багтаад байгаль хамгаалагчдаа гурван үе шаттай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа машинаар хангах зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль дэлхийгээ хамгаалах, он дагшин байдлаар нь авч үлдэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг байгаль хамгаалагчдаа туулах чадвар сайтай, өндөр хүчин чадалтай мотоциклоор иж бүрэн хангаж байгаадаа БОАЖЯ баяртай байна.”

2014 оноос хойш буюу 6 жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдийг мокоциклоор хангаагүй юм. Харин 2017 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3,85 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан юм.

Албаны шинэ мотоциклоо гардан авсан Хан-Хэнтий УТХГ-ын Туул хэлтсийн ахлагч Ж.Бекбаатар: “ Байгаль хамгаалагчид бид өдөр бүр олон бартаатай замаар мотоциклтой явдаг. Бидний өмнө нь хэрэглэж байсан мотоцикл 150 мотортой, жижиг хэмжээтэй, хүчин чадал багатай учраас шавар, намагтай замд саатах,  эвдрэх гэх мэт хүндрэлүүд үргэлж тохиолддог байсан. Харин өнөөдөр бидэнд гардуулж байгаа энэ мотоцикл нь хүчин чадал, туулах чадвар сайтай, хэмжээний хувьд ч өндөр гэх мэт албаны үүрэг гүйцэтгэхэд шаардлага хангах юм. Салбарын удирдлагууддаа баярлаж байгаагаа дамжуулъя.” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 120 болж улсын газар нутгийн 21% буюу нийт 32,8 сая га талбайг хамарч байна. Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувь, ойн сан бүхий газрын 40 хувийг хамгаалалтад авсан байна. Эдгээр газрыг улсын хэмжээнд 34 хамгаалалтын захиргаа хариуцан нийт 476 байгаль хамгаалагч хамгаалан ажиллаж байна.

Эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө өгч байнаХамгийн хүнд хэцүү амьдралыг туулж алдрын “оргилд хүрсэн - 10” алдартан
Эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө өгч байнаХамгийн хүнд хэцүү амьдралыг туулж алдрын “оргилд хүрсэн - 10” алдартан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.