Дэлхийн 5000 гаруй зочид Монголд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
Дэлхийн 5000 гаруй зочид Монголд

Дэлхийн 5000 гаруй зочид Монголд


Манай улс ирэх долоодугаар сард АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт эх орондоо зохион байгуулна. Уг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахтай холбоотойгоор 51 орны төрийн тэргүүн Засгийн Газрын тэргүүн, гадаад хэргийн сайд нар мөн олон улсын байгууллагын удирдлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн гээд нийт 5000 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.

Дээд хэмжээний уулзалттай холбогдуулан зарим нэгэн бүтээн байгуулалт ажлууд одооноос хийж эхлэгдээд байгаа гэнэ. Өнгөрсөн онд Итали улсад болсон АСЕМ-ын уулзалтаар манай улс “АСЕМ 2016” уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхтэй болсон байна. АЗИ, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалт манай улсад зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Тиймдээ ч уг уулзалттай холбогдуулан зарим нэгэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм байна. Өмнө нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долоодугаар бага хурлаар манай улсад 100 гаруй орны 1000 гаруй зочид төлөөлөгчид ирж байсан бол энэ удаад 5000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирэх учраас байр, савны асуудал нэн тэргүүний шийдвэрлэх ажил болоод байгаа билээ.

Энэ хүрээнд шинээр орон сууц, хаус барих мөн бүтээн байгуулалт нь үргэлжилж байгаа зочид буудлын барилгын явцыг түргэвчлэх, шинээр зочид буудал барих зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд байгаа. Уг дээд хэмжээний уулзалтад зориулж барьсан байр, орон сууцыг дараа дараачийн төрийн ажлуудад ашиглах боломжтойгоор барина гэдгийг эх сурвалжууд хэллээ. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажиллаж байгаа юм байна.

Энэ хүрээнд 5 ажлын хэсэг гарч чиглэл чиглэлээр тус уулзалтад бэлдэж байна. Уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт зам тээвэр, харилцаа холбоо болон байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн мэдээллийг Ерөнхий сайд сонсож шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосон. Одоогийн байдлаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа нь тодорхойгүй байгаа гэсэн юм. Тэгэхдээ зарим бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ гаднын улс орнуудаас тусламж авахаар болж байгаа гэнэ. Төлөөлөгчдийн хүлээн авах орон сууцын асуудлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга П.Цагаан ажиллаж байна.

 

Түүний өгсөн мэдээллээр зочид төлөөлөгчдийг хүлээж авах бүрэн боломжтой гэнэ. Харин хаана байрлуулахаа хараахан шийдээгүй байгаа гэсэн. АСЕМ-д Европын холбооны гишүүн 27 улс, зүүн өмнөд азийн холбооны гишүүн 10 улс зэрэг нийт 53 гишүүн байгууллага байдаг байна. Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа санал санаачилгад идэвхтэй оролцож иржээ. АСЕМ-ын уулзалтаар улс орны хамтын ажиллагаа, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг хэлэлцдэг бөгөөд төр засгийн тэргүүн нар харилцан уулзалт хийж харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар тодорхой шийдэлд хүрдэг байна. 2016 онд АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой тохиох гэж байгаа энэ үеэр 11 дэх уулзалт нь манай улсад зохион байгуулагдаж байгаа нь дэлхий нийтийн анхаарал Монголд төвлөрч улс эх орны нэр хүнд олон улсын тавцанд хүрэх юм.

Г.Мягмарсүх

Улаанбаатар хот өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
Улаанбаатар хот өдөртөө 9-11 хэм хүйтэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.