Архи уувал гурван мориор торгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 30 секунд
Архи уувал гурван мориор торгоно

Архи уувал гурван мориор торгоно

 Цагаан сар хаяанд ирж буй энэ үед идээ будаа, архи дарсны асуудал хаа сайгүй дэгдэж байна. Баярын ширээнд ямар дарс сөгнөх, хаана ямар үнэтэй архи дарс байгааг судлахаас эхлээд чамгүй хөл болж байна. Харин бид энэ удаад эрт дээр үеэс архийг цээрлэж байсан дэг ёсоос сонирхуулахаар шийдлээ. 

 

    Хабул хааны үеэс архийг хэрэглэх хатуу дэг жаягтай байжээ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” гэсэн үг ч энэ үеэс гарсан бололтой.

 

     Их засаг хуулинд ажил албандаа анх удаа согтуу ирвэл тэр өдрийн барьсан зэвсгээр торго, хоёр дахь удаагаа согтуу ирвэл унасан мориор нь торго, гурав дахь удаагаа болвол мөчий нь огтол, дөрөв дэх удаагаа бол уул нутгаас зайлуул хэмээн заажээ. Мөн ч хатуу хууль шүү. Хэрвээ өнөөдөр энэ хууль хэрэгжвэл Монгол Улс иргэнгүй болж таарна. Архи уусан хэргээр Төрийн ордноос эхлээд гудамжны бүхий л гарууд гадагшаа хөөгдөх нь лавтай.

 

    XYIII зууны үед бол гэлэн хүн архи уувал 3 мориор, гэцэл хүн архи уувал 2 мориор, банди хүн архи уувал 1 мориор, хиа лам нар, хаалгач ууваас 2 мориор тус тус баалан торго. XIX зууны дунд үеэс гэлэн хүнд 9 соёолон морь, гэцэл хүн бол 5 соёолон мориор, банди хүнийг 3 соёолон мориор торго гэж зааж байжээ. Эндээс харвал өнөөдөр адуутай хүн нэг ч үлдэхгүй байх. Архи уусны торгуульд морио өгөөд дуусна биз.

 

     Тэрчлэн архи дарс өргөн барих, хүртэхдээ хэн хэн нь ханцуй шамлах, хормой шуух, энгэр заам сул задгай байх, архи анхлан барихдаа зочны өмнө шууд тавих,  зогсоогоороо уух амсах, архи дарсыг амсаж уусны дараа гашуун нясуун, хатуу догшин гэж хэлэх, архи дарсыг зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал уух, архиар хүн шахах, албадан уулгах, ахмад настан, аав ээжийн дэргэд уух, ахмад хүмүүс уугаагүй байхад тэднээс урьтан уухыг цээрлэдэг байжээ.

 

      Бид нэгэн цагт ийм л хатуу хуультай байжээ. Ардчилсан чөлөөт нийгэм архи дарсыг учиргүй хориод торгоод байх нь юу юм. Гэхдээ л архины хуульд хатуу хяналтаас эхлээд олон зүйлийг анхаармаар юм даа.

 

       Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэн Архины хяналтын тухай хууль өргөн бариад унасан. Бодоход тэр хууль гишүүдийн маань таалалд лав нийцсэнгүй. Тэгэхээр Л.Эрдэнэчимэг гишүүн Их засаг хуульд байгаа архины тухай зүйлийг нэг анхаараад харчихвал.....

Эх сурвалж: Unen.mn

 

Сэрэмжлүүлэг: БИМЭКС ХОЛДИНГ-ийн оруулж ирдэг “Фруто Няня” будааны кашнаас хар хорхой гарчээ
Сэрэмжлүүлэг: БИМЭКС ХОЛДИНГ-ийн оруулж ирдэг “Фруто Няня” будааны кашнаас хар хорхой гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.