Хөлбөмбөгийн шигшээ багийнхан Туркийг зорилоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Хөлбөмбөгийн шигшээ багийнхан Туркийг зорилоо

Хөлбөмбөгийн шигшээ багийнхан Туркийг зорилоо

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт Япон, Киргиз, Тажикистан, Мьянмар улсуудтай багтсан манай үндэсний шигшээ багийнхан хэдхэн хормын өмнө хилийн чанадыг зорилоо.
Өнөөдөр /2021.02.26/ МХБХ-ны удирдлагууд шигшээ багийнхантай уулзаж аян замдаа сайн явахыг хүссэн юм.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар: “ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давсан бид тэмцээнээ нэр төртэй үргэлжлүүлэн, амжилттай оролцоцгооё.” хэмээн шигшээ багийнханд урам хайрлав. Түүнчлэн шигшээ багийг ахалж явах Ч.Мөнхзулд МХБХ-ны дарцгыг гардуулан өглөө.
Мөн МУГТ, МХБХ-ны Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Буман-Учрал шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалд Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг гардуулан өгч, “Биднийг маш хариуцлагатай хоёр тоглолт хүлээж байна. Та бүхэн талбай дээр юу чаддагаа харуулаад, амжилт гаргаад ирээрэй” хэмээн захилаа.
Энэ үеэр ОУХМастер цол хүртсэн Шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулгад МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө.
Манай шигшээ 2 сарын 27-ноос 3 сарын 23 хүртэл Турк улсад бэлтгэлээ базаан, 3-р сарын 25-нд Тажикистан, 3-р сарын 30-нд Японы шигшээ багтай тоглож дуусаад эх орондоо ирнэ.
Мөрийтэй тоглоомын 229 сайтыг хязгаарлаж, 201 сая төгрөгийг битүүмжилжэв
Мөрийтэй тоглоомын 229 сайтыг хязгаарлаж, 201 сая төгрөгийг битүүмжилжэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.