БОНХАЖЯ-наас нэг сарын хугацаатай зарласан “Цэвэр орчин аян”-ы уралдааны дүн гарлаа. Аянд идэвхтэй оролцож, ард иргэдээ сайн зохион байгуулж, хогноосоо салсан шилдгүүдэд БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар өнөөдөр “Батламж”, мөнгөн шагналыг гардуулав. Шагнал гардуулах үеэр БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх “Япон улсад үйлдвэрлэл явуулдаг бүх аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээс гарсан хог хаягдлыг эргүүлэн татаж, устгал хийдэг. Манай улс ч удахгүй энэ жишгээр хог хаягдлаа багасгана гэж итгэж байна. Ийм дадал хэвшилд суралцахын тулд бид дор бүрнээ хоггүй цэвэр орчинг бий болгох хэрэгтэй. Үүний үндэс болж хоггүй орчинг бүрдүүлж, уралдааны шилдгүүдээр тодорсон аймаг, сум, дүүрэг, хорооддоо талархал илэрхийлье” гэлээ. Мөн “Цэвэрч сум”-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын БОАЖ-ын газрын мэргэжилтэн А.Аззаяа “Энэхүү цэвэр орчин. сарын аянд оролцох хугацаанд төвлөрсөн таван хогийн цэгийг татан буулгаж, хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, нөхөн сэргээх ажил хийсэн. Мөн иргэдэд шат дараалалтай сургалт хийсэн. Энэ аяныг зохион байгуулсан БОНХАЖЯ болон сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлж байна” гэлээ. Аяныг улс даяар тэмдэглэдэг улсын баяр наадмаа хоггүй тэмдэглэн өнгөрүүлэх, хог тарихгүй наадах, тарьсан хогоо өөрсдөө цэвэрлэх дадал хэвшлийг бий болгох, орон нутгийн засаг захиргаадын анхаарлыг хог хаягдлын асуудалд анхааруулах, хог хаягдлын тухай хууль, журмын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор зарлаж дүгнэв. Уралдаанд оролцогч орон нутгийн засаг захиргаа нь харьяа газар нутгийнхаа хэмжээнд хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлж, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлсэн байх ба ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжин ажилласан байх шаардлагатай юм. Мөн “Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ”, “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, хур хогийг цэвэрлэх гэсэн” гэсэн үндсэн хоёр чиглэлээр тусгай комисс дүгнэж, шалгарууллаа.
“Цэвэр орчин аян”-д шалгарсан аймаг, нийслэл, сум, хороо дүүргүүдийн нэр, шагналын хэмжээ
1 |
Цэвэрч аймаг |
Дорноговь аймаг
|
5,000,000 төгрөг |
2 |
Цэвэрч дүүрэг |
Чингэлтэй дүүрэг
|
5,000,000 төгрөг |
3 |
Цэвэрч сум |
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум
|
3,990,000 төгрөг |
4 |
Цэвэрч сум |
Сэлэнгэ, Сүхбаатар сум
|
3,990,000 төгрөг |
5 |
Цэвэрч сум |
Төв аймаг, Зуунмод сум
|
3,990,000 төгрөг |
6 |
Цэвэрч сум |
Завхан, Тэлмэн сум
|
3,990,000 төгрөг |
7 |
Цэвэрч сум |
Баянхонгор аймаг, Баянговь сум
|
3,990,000 төгрөг |
8 |
Цэвэрч хороо |
Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо |
3,990,000 төгрөг |
9 |
Цэвэрч хороо |
Чингэлтэй дүүргийн 15-р хороо
|
3,990,000 төгрөг |
10 |
Цэвэрч хороо |
Сүхбаатар дүүргийн 7-р хороо
|
3,990,000 төгрөг |
11 |
Цэвэрч хороо |
Сүхбаатар дүүргийн 12-р хороо
|
3,990,000 төгрөг |
12 |
Цэвэрч хороо |
Сүхбаатар дүүргийн 20-р хороо
|
3,990,000 төгрөг |
БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба