Улаанбаатарт 23 хэм дулаан, бороо орохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
Улаанбаатарт 23 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 23 хэм дулаан, бороо орохгүй

2023 оны 06-р сарын 14-ний 20 цагаас 06-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12...+17 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

“Таван толгой түлш” ХХК 25 кг-ын шуудай нийлүүлэх ААН, байгууллагыг хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна
“Таван толгой түлш” ХХК 25 кг-ын шуудай нийлүүлэх ААН, байгууллагыг хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.