МИАТ-ынхан гадаад паспортыг гацаав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
МИАТ-ынхан гадаад паспортыг гацаав

МИАТ-ынхан гадаад паспортыг гацаав

МИАТ компанитай холбоотой муу мэдээ ер тасрахгүй бололтой. Энэ удаа тус компанийн тээвэрлэлттэй холбоотойгоор иргэдийн гадаад паспорт хэвлэх ажил зогсоод байгаа ажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд сүүлийн хоёр гурав хоногийн турш гадаад руу зорчих иргэд паспорт хэвлэлтээс хэзээ гарахыг хүлээж зогсов. Гадаад паспорт хэвлэгдэхгүй саатсан нь тус газрын үнэт цаасны нөөц дууссанаас болсон гэж буй хэдий ч үүнийг нь Герман улсаас тээвэрлэх үүрэг хүлээсэн МИАТ компанийнхан  бүтэлгүйтсэн байжээ. МИАТ-ын хариуцлагагүйгээс үнэт цаас  хугацаандаа ирээгүй юм байна. Уг нь энэ сарын 9-ны өдөр МИАТ-ын онгоцонд ачуулах гэрээ хийгдсэн байв. Гэвч МИАТ гэрээний энэ үүргээ биелүүсэнгүй. Шүүмж, бухимдал дэврээд ирмэгц харин энэ сарын 17-нд   үнэт цаасыг нь тээвэрлэхээр болсон байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Тэргүүн дагуул одтой, хөхөгчин хонь өдөр
Тэргүүн дагуул одтой, хөхөгчин хонь өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.