Г.Ёндон: Төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Г.Ёндон: Төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэнэ

Г.Ёндон: Төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг сайд нар танилцууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрөл олгосон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялагийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүн дотор Үндэсний баялагийн сангийн тухай концепцыг оруулж ирсэн. Бид хуулийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялагийн сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлт зэрэгтэй уялдуулсан. Тус хууль нь хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэх бодлоготой нийцсэн. Хууль өргөн барьсантай холбоотойгоор хөгжлийн сан нь "Эрдэнэс Монгол" ХХК бүтэцтэй тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж ирж байгаа. Үндэсний баялагийн сантай холбоотой хэлэцүүлгийг иргэдийн дунд хэд хэдэн удаа зохион байгуулна. Энэ хууль Шинэ сэргэлтийн бодлого дотор орсон хуулиудын нэг. "Эрдэнэс монгол" компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, бүрдүүлэх талаар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.

Дорноговьд ирж ажиллах багш, эмч 5 жилийн дараа байраа өөрийн болгох боломжтой
Дорноговьд ирж ажиллах багш, эмч 5 жилийн дараа байраа өөрийн болгох боломжтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.