УИХ-ын дарга хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 47 секунд
УИХ-ын дарга хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргалаа

УИХ-ын дарга хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай захирамж гаргалаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай 204 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргажээ. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг харгалзахгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлсүгэй.
2. Энэ захирамжийн 1 дэх заалтад заасан хуулиудын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд даалгасугай гэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Криштиан Роналду шинэ амрагтайгаа учиржээ
Криштиан Роналду шинэ амрагтайгаа учиржээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.