“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн байгаа бөгөөд үүнээс 1.718.296 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Түүнчлэн эдгээр хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна. Банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Санхүүжилтийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт ҮЦТХТ-ийн дансанд шилжүүлжээ. Харин хувьцааны дансаа нээлгэсэн ч банкны дансаа холбож баталгаажуулаагүй болон данс нээлгээгүй иргэдийн хувьд И баримт аппликэйшнаар дамжуулан олгохоор бэлтгэл ажил хангагдсан. Өөрөөр хэлбэл И баримт аппликэйшн дээр бүртгүүлж, банкны дансаа холбосноор тухайн дансаар ногдол ашгаа авах боломжтой.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК засаглалаа сайжруулах, ил тод нээлттэй болгох чиглэлд байнга идэвхи санаачлагатай ажиллаж ирснийг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат мэдээллээ. ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудын дунд хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлсэн, ISO 9001:2015 стандарт нэвтрүүлсний дагуу худалдан авалтын төлөвлөгөө, тендерт шалгарсан компаниудын мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг. Мөн нүүрс борлуулалтын гэрээтэй газруудын мэдээллийг ч цахим сайтдаа нээлттэй нийтэлдэг болсон байна.
- www.ett.mn вэб сайт
- “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
- 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
- ЕТТ аппликейшн
- 158989 мессеж дугаар
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛЭЭ ХИЙЛЭЭ /2020.05.11/