Нийгмийн түншлэгч талууд учраа ололцов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 33 секунд
Нийгмийн түншлэгч талууд учраа ололцов

Нийгмийн түншлэгч талууд учраа ололцов

 

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна гэж уг уриалгад дурджээ. 

 

Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо яриа хэлцэл хийж, нийгмийн түншлэгч талууд аль аль нь улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ хүнд үеийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах учиртай гэдэгт санал нэгдсэн төдийгүй эв эеийг хичээж эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг гэтлэн давахыг бүх нийтэд уриалжээ.  

 

 Уг уриалгад ажил олгогч, үйлдвэрлэгч эздэд хандан эдийн засгийн хүндрэл, иргэдийн бодит худалдан авах чадвар муудсан энэ цаг үед өртөг зардлаа хэмнэн бууруулж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнээ өсгөхгүй байх замаар борлуулалтын орлогоо тогтмолжуулан өсгөж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, хүндрэлийн өнөө үед өөрийн байгууллага дахь ажлын байрыг тогтвортой хадгалах арга хэмжээ авч улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллах, ажилчдынхаа цалин болон түүнтэй адилтгах орлогыг өмнөх хэмжээнээс дордуулахгүйгээр олгоход анхаарч, энэ талаар ажилчдынхаа төлөөллийн байгууллагатай зөвшилцөн нийгмийн баталгааг ханган ажиллахад анхаарах, аливаа татвараа цаг хугацаанд нь төлж улсын сан хөмрөгийг арвижуулах эрхэм нэр төртэй үүргээ биелүүлж эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар даван туулахад дэмжлэг үзүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг  уриалсан байна.

 

Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн гишүүд, нийт иргэд, олон нийтэд хандан эдийн засгийн хүндрэлийн үед үнэ тарифын хөөрөгдлийг зогсоох, цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг нийгмийн түншлэгч талуудтай бүх шатанд хамтран авч хэрэгжүүлэх, өрхийн орлого зарлагаа бодитой тооцон санхүүгийн эрсдэлд орохоос сэрэмжлэх, үргүй зардал, зохист бус хэрэглээг тэвчин хуримтлал бий болгоход чиглэсэн хувь хүн бүрийн хүчин чармайлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хөгжлийн суурь байх болно гэсэн үзэл баримтлалд тууштай нэгдэх, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг ажилчдын нийтлэг эрх ашгийг дордуулахгүй байх талаар ажил олгогчийн төлөөлөлтэй зөвшилцөн хамтын гэрээ хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхийг уриалсан байна.

 

Мөн төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн захирлуудыг зайлшгүй шаардлагатай бус зарим зарлагаа багасгах, хэмнэх замаар төсвийн алдагдлыг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авах, олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийтийг хамарсан ажил зэрэг ажилгүй иргэдийг богино хугацаанд дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудад эргэлдэж буй Засгийн газрын тусгай сангуудын чөлөөт үлдэгдлийн менежментийг боловсронгуй болгох, түүгээр дамжин санхүүжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шуурхай хангуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд нөөц бололцоогоо дайчлах, санхүүгийн сахилгыг бүх шатанд эрчимжүүлэхийг анхааруулаад төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх аливаа худалдан авалт, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ тэргүүн ээлжинд үндэсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч, дотоодын ажил олгогч нараа дэмжихийг  уриалжээ.  

 

Нийгмийн түншлэгч талууд хамтарсан уриалгад  өнөөдөр гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

“Киви”-гийн Намуунаа: Надад үнэхээр “жинхэнэ” эрчүүд л таалагддаг
“Киви”-гийн Намуунаа: Надад үнэхээр “жинхэнэ” эрчүүд л таалагддаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.