63.620 ӨРХИЙН УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИД ДОХИОЛОЛ СУУРИЛУУЛЖ, ХЯНАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 28 секунд
63.620 ӨРХИЙН УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИД ДОХИОЛОЛ СУУРИЛУУЛЖ, ХЯНАНА

63.620 ӨРХИЙН УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИД ДОХИОЛОЛ СУУРИЛУУЛЖ, ХЯНАНА

Агаар, орчны бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг шат дараатай, цаг хугацаанд нь зохион байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өгсөн. Үүний хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх угаарын хийн мэдрэгчийн дохиолол суурилуулж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн хэрэглэгчид үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийг өнгөрсөн жил угаар мэдрэгчээр хангасан. Тэгвэл эдгээр айл өрхүүдэд эрсдэлийн үнэлгээ хийж нэн түрүүнд

угаарын хийн хордлогод өртөж болзошгүй нийт 63620 айлын угаар мэдрэгчид Монгол инженерүүдийн зохион бүтээсэн дохиолол дамжлуулагч суурилуулах ажил үргэлжилж байна.

Энэ нь угаарын хийн хэмжээ аюултай түвшинд хүрэхэд мэдрэгч ажиллаж дуут дохио хангинах, улмаар дохиоллыг тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээлэлтэй нь хяналтын төвд илгээх технологийн шийдэл юм.

Өндөр эрсдэл бүхий айл өрхийг тогтоохдоо тухайн айлын зуух, пийшингийн бүтэц, гэрийн эздийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, нас, эрүүл мэндийн шалтгаан зэргийг үнэлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл өдрийн цагаар хүүхдүүд голдуу үлддэг, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас гадна пийшин, зуух нь хий алдах эрсдэлтэй эсэхийг үнэлж тодорхойлжээ.

Цаашид нийт айл өрхүүдийн угаар мэдрэгчид дохиоллын системийг суурилуулан ашиглах техникийн болоод санхүүгийн боломжийг судалж байгаа. Дохиолол дамжуулагч суурилуулсан угаарын хий мэдрэгчийг цахилгаанд холбож ажиллуулна. Хэрэв цахилгаанаас салсан үед угаарын хийн дохиолол мэдрэгч хяналтын төвийн самбарт унтарсан байгаа нь харагдах бөгөөд хяналтын ажилтан тухайн айл руу холбогдож сануулах арга хэмжээ авахаар зохицуулжээ.

Төхөөрөмж нь угаарын хийн аюултай түвшинд хүрэхэд тухайн айлд дуут дохио өгч сануулахаас гадна хяналтын төвд угаарын хийн хордлогын хэмжээнээс хамаараад 3 өөр дохио, сануулга, мэдрэгч нь ажилласан айлын байршил, мэдээлэл бүрэн ирнэ. Энэ системийн хяналтыг өндөр ачааллын үед хэрхэн сааталгүй явуулах туршилтуудыг хийж эхэлсэн. Өвлийн ид галлагааны үе болон угаарын дуудлага хамгийн их ирдэг үед нь 8,9,10-р сараас өмнө бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа. Эхний 1000 ширхэг төхөөрөмжийг захиалан авч 100 айлд суурилуулан туршилт хийж байна. Нийт 63 мянга гаруй айл зэрэг хэрэглээд эхлэхэд программд ачаалал үүсэхгүй байхаар тал бүрээс нь судлаж, инженерүүд ажиллаж байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал онцоллоо.

Дохиолол бүхий угаарын хий мэдрэгчийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргаж айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгогдоно. Цаашид угаарын хийн хэмжээг гар утаснаасаа хянах технологитой холбох боломжтой хэлбэрээр шийдсэн байна.

Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний үнийг засгийн газраас хөнгөлсөн учир айл өрхүүд их хэмжээгээр нөөцлөн хэрэглэж байгаа. Ингэхдээ буруу хадгалж чийгтүүлснээс үүсэн угаарын хийн ялгарал нэмэгдэж тус төв ирэх дуудлага нэмэгдэж байгааг анхаарууллаа. Мөн гэр, байшингаа галлаж дуусаад дулаанаа хадгалах зорилгоор яндангаа авч өрхөө бүтээн, цонхоо хааснаас үүдсэн угаартсан дуудлага нийт дуудлагын 90 хувийг эзэлдэг байна. Иймд иргэд өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүднээс угаарын хий мэдрэгчийг тогтмол ажиллуулах, ажиллагааг нь шалгаж байх зүйтэй юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.