Туул гол өмхийрч сэлбэ гол ширгээд дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 9 секунд
Туул гол өмхийрч сэлбэ гол ширгээд дууслаа

Туул гол өмхийрч сэлбэ гол ширгээд дууслаа

Хатан туул гол минь томоохон бохирын суваг болжээ

Хоёрхон жилийн өмнө дэлийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хамгийн их бохирдсон голуудын жагсаалтын эхний тавд туул гол орж байсан юм. Харин өнөөдөр энэ тоо бараг тэргүүлэх хэмжээний болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Нийслэлчүүдийн ундны усыг нийлүүлдэг туул гол маань бохирын томоохон суваг болон хувирчээ. Дэргэдүүр нь өнгөрөхөд өмхий ханхалж дээрээс нь харахад ногоорон харагдах энэ гол өнөөдөр бидний уух усыг хангаж байгаа гэхэд амьд явах баталгаа энэ мэт зөрчигдөж байгаа хэрэг юм.

2

Налайхын төв цэвэрлэх байгууламж өнөөдөр арай ядан ажиллаж хаалгаа барихдаа тулаад байгаа. Энэ байгууллага ачааллаа дийлэхээ больж бохироо туул голд нийлүүлсээр багагүй хугацаа өнгөрсөн. Идэж буй хоол руугаа нулимдаггүй хирнээ амьдралын гол хэрэгцээ болсон ундны усанд минь элдэв төрлийн химийн хорт бодис, хог хаягдал, ялгадас бохир гээд бүх л муу муухай болгон хаягдаж байдаг.

1

Налайхын цэвэрлэх байгууламж бохир усыг 98 хувь хүртэл цэвэршүүлэх ёстой ч өнөөдрийн байдлаар 30 орчим хувийг нь л цэвэршүүлж чаддаг ажээ. Үлдсэн бохир ус нь шууд голд нийлдэг гэсэн үг. Ийм нөхцөлд бид амьдарсаар өдийг хүрсэн ч өнөөдрийн байдлаар Хатан туул гол минь бохирдож ширгээд амь тавихад ойрхон ч болж Налайхын төв цэвэрлэх байгууламж ч насгүй болж…!

Хогны цэг болсон сэлбэ гол амьсгал хурааж байна

Ахмад настнуудын маань хэлдэгээр бол Сэлбэ гол цагтаа бороо орохоор л үерлэдэг, худал ч хүнд бол томхон далайгаас дутахааргүй байсан гэдэг. Харин өнөөдөр энэ яриа бараг үлгэр домог шиг сонсогдох болжээ. Арга ч үгүй биз энэ голд хар зах дээр байдгаас л дутахааргүй их хог хаягдал бий. Байсгээд л цэвэрлэдэг гэдэг ч маргааш нь л гэхэд хогоор дүүрчихсэн байхвий. Гол өөрөө хог үйлдвэрлээд байхгүй нь ойлгомжтой хүмүүсийн ухамсар л ингэтлээ доройтож.

content_2d7ecbc8ac8f60cdgreat

Хотыг минь чимэн урсдаг асан энэ гол өнөөдөр газрын зураг дээр л үлдэх аюул нүүрлээд байна. Сэлбэ голын ойр орчимд 70 гаруй гүний худаг байдаг гэнэ. Эдгээр гүний худаг нь “Сэлбэ” голыг ширгэхэд нөлөөлж байна” гэхэд болно. Сэлбэ гол нь 35 километрт урсдаг бөгөөд усны 50 орчим хувь нь гадаргын болон хурын усаар тэжээгддэг байна.

b31d52b63c230738big

Усыг өөртөө агуулж, ус хэрэглэдэггүй амьд бие гэж ертөнцөд байхгvй. Ургамлын 90 хувь, амьтдын 70 хувьд ус байдаг гээд бодохоор хүн ч тэр амьтан, ургамал ч тэр уснаас бүтсэн байдаг байх нь. Гэтэл биднийг тэжээж байгаа энэ хэдэн гол мөрнүүд ширгэх нь ширгэж бохирдох нь бохирдож байхад одоог хүртэл энэ тал дээр төсөл хэрэгжүүлж бодитой, дорвитой үйл ажиллагаа хэрэгжүүлсэн нь үгүй.

selbe-middle

G_ET4791

Ямартаа ч дээрх амуудлууд дээр иргэн хүн бүрийн ухамсар болоод байгууллага албадын бодитой үйл ажиллагаа хэрэгтэй байгааг сануулах гэсэн юм. Эцэст нь хэлэхэд түмнээ төлөөлж суугаа төрийн түшээд минь хүнээ байг гэхэд байгалиа анхаарч хамгаалалтандаа аваач ээ.

Tumen.mn

Орос, Хятадын байгалийн хийн хоолой Монголын хажуугаар өнгөрлөө
Орос, Хятадын байгалийн хийн хоолой Монголын хажуугаар өнгөрлөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.