Изралийн онгоцууд Газын зурвасыг бөмбөгдөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 56 секунд
Изралийн онгоцууд Газын зурвасыг бөмбөгдөв

Изралийн онгоцууд Газын зурвасыг бөмбөгдөв

 

Израилийн цэргийн нисэх хүчний онгоцууд Газын зурвас дахь нутгийг бөмбөгджээ. Израилийн эрх баригчдын өгүүлснээр Газын зурвасаас пуужин харвасны хариуд ийн бөмбөгдсөн аж. Харин палестиний эх сурвалжийн мэдээлснээр Газын зурвас дахь нутгаас Исламын улс бүлэглэлтэй холбоотой исламын шашны салафит бүлэглэл пуужин харвасан гэнэ. Энэхүү радикал үзэлтэй бүлэглэлийнхэн Израиль руу пуужин харваснаа хүлээн зөвшөөрч, тус улстай гал зогсоох тухай байгуулсан аливаа гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн тус бүлэглэлийн гишүүдээс хураасан зэвсгийг буцаан олгох, тэдний эсрэг явуулж буй үйл ажиллагааг зогсоохыг Газын зурвас эрх барьж буй ХАМАС-ын удирдлагад тулган шаардаж, 48 цагийн хугацаа олгосон аж.

 

Коутиньо хет-трик хийж, Бразил өрсөлдөгчөө бутниргэлээ
Коутиньо хет-трик хийж, Бразил өрсөлдөгчөө бутниргэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.