СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.08.16/ цахим хэлбэрээр хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр тэр дотоод болон харьяа хэлтэс албадын удирдлагуудад “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тусгай журам, хариуцлагын гэрээнд тусган нээх асуудлыг судалж танилцуулах үүргийг өглөө.

Мөн Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжуудын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, Төрийн үйлчилгээг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, байгууллагынхаа дотоод хяналтыг сайтар ажлуулж, төрийн албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг чангатгаж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах, Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хугацаанд нь өгч ажиллах үүргийг нийт байгууллагуудад өглөө.

Дэд сайд А.Баттөр тушаал зөрчин С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулжээ
Дэд сайд А.Баттөр тушаал зөрчин С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.