Эх орноо сурталчлах зураг авалт хийлгэж буй трансжендер Б.Солонгын өөрчлөлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Эх орноо сурталчлах зураг авалт хийлгэж буй трансжендер Б.Солонгын өөрчлөлт

Эх орноо сурталчлах зураг авалт хийлгэж буй трансжендер Б.Солонгын өөрчлөлт

Хаалттай нийгмийн үед хаа явсан газартаа “чулуун бөмбөг”-өөр нүдүүлэн, хүсэл сонирхлоосоо болж олон жил чичлүүлсэн гэгддэг Ганбууш одоо харин ч нэг “од” гэгдээд дураараа тууж яваа. Хүйсээ солиулан жинхэнэ утгаараа эмэгтэй болсон гэх түүнийг трансжендер Б.Солонго чамгүй хүндэлж явдаг хэдий ч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг нь гутаасан тул шүүхэд өгөхөө мэдэгдсэн нь саяхан.

Гэхдээ үеэ өнгөрөөсөөн хөгшин настай хүнээр оролдож, хэрүүл шуугиан дэгдээж явах нь таагүй гэдгийг зөвлөсөн найзуудынхаа хүсэлтийг хүлээн авч уг өргөдлөө буцаасан билээ. “Царай төрх, бие галбираараа жинхэнэ эмэгтэй хүнээс ч дутахааргүй” хэмээн өөрийгөө тодорхойлж буй трансжендер мисс Б.Солонго олон улсад нэр хүндтэй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компанийн нүүр царай болжээ.

Мөн тэрбээр тун удахгүй Тайланд улсад зохион байгуулагдах нэгэн үзэсгэлэнд эх орноо сурталчлах зорилгоор хэд хэдэн зураг авалтанд оролцож буй юм байна. Харин түүний энэхүү төрх олон хүнийг гайхуулсан бөгөөд трансжендер Б.Солонго ирэх жил тус улсад зохиогдох миссийн тэмцээнд дахин оролцохоор бэлтгэж байгаагаа мөн дуулгажээ. Энэхүү тэмцээн нь трансжендер охидын хувьд “Дэлхийн мисс”-тэй адил нэр хүндтэй гэдгийг ч давхар онцолсон байна.

 

Эх сурвалж: Photonews

Британи бүсгүй умай шилжүүлэн суулгаж, хүүхэд төрүүлжээ
Британи бүсгүй умай шилжүүлэн суулгаж, хүүхэд төрүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.