Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгах хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд санаачлан өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Түүний мэндэлсний 100 жилийн ой ирэх жилийн есдүгээр сарын 17-нд болох гэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгийн гишүүд Ю.Цэдэнбалыг улс төрийн хувьд бүрэн цагаатгах хэрэгтэй гэж үзсэн юм. Гэтэл тэдний өргөн барьсан энэхүү тогтоолын төслийг “Хүний хийсэн ажлыг зээлдэж, улс төрийн шоу хийж байна” хэмээн АН-ын бүлгийн дарга хэлсэн. Үүнтэй холбогдуулан Ю.Цэдэнбалыг цагаатгах хуулийн төслийг санаачилсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа
-Та бүхний санаачлан өргөн барьсан хуулийн төслийг “Олон жилийн өмнөөс хүний хийсэн ажлыг булаасан” гэдэг утгатай зүйлийг АН-ын бүлгийн дарга ярилаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ. МАН-ын гишүүд үнэхээр хүний хийсэн ажлыг замаас нь авчихсан юм биш биз?
-АН-ын бүлгийн даргын ярьсантай би огтхон ч санал нийлэхгүй байгаа. Би Ю.Цэдэнбалын академийн дэд Ерөнхийлөгчөөр 2003 оноос хойш ажиллаж байна. Манай академиас Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан авах арга хэмжээг жилийн өмнө нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй сууж байгаад ярилцаж хэлэлцсэн юм. Үүний дараагаар голдуу АН- ын сайд нараас бүрдсэн буюу Н.Алтанхуягийн Засгийн газарт Ю.Цэдэнбалын академиас нэг асуудал оруулсан нь Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх улсын комисс байгуулахаас гадна түүний 42 жил ажилласан байрыг нь “Ю.Цэдэнбалын гэр музей” бол гох агуулга бүхий тогтоол байсан. Н.Алтанхуягийн Зас гийн газар энэ саналыг дэмжээгүй, хэлэлцүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхийг тэд хүсээгүй. Гэсэн атлаа одоо энэ асуудлыг тавихаар юунд матрын нулимс унагаад, улс төрийн шоу хийж байна гэж яриад байгааг ойлгохгүй байна. Түүнээс гадна Ю.Цэдэнбалын академиас 2014 оны есдүгээр сард УИХ-ын удирдлага, нам эвслийн бүлгийн дарга нарт хандан Ю.Цэдэнбалыг цагаатгах, гэр музейг байгуулах тухай асуудлыг тавьсан. МАН дэмжиж, ойг тэмдэглэх ажлын хэсэг ч байгуулсан. “Шударга ёс” эвслээс сонгогдсон УИХ-ын дэд дарга буюу, Цагаатгалын комиссын дарга Л.Цог гуайтай хэд хэд уулзаж Ю.Цэдэнбалыг улс төрийн хувьд бүрэн цагаатгаж өгөөч гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. Л.Цог гуайд асуудал тавьс наас хойш үндсэндээ найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ асуудлыг ший дэхийг МАН-ынхнаас өөр хэн ч хүсэхгүй, тоохгүй байгаа учир тогтоолын төслийг Ю.Цэдэнбалын академийнхантай зөвлөлдөж байгаад би санаачилж манай намын бүлгийн гишүүд дэмжсэн юм.
-Л.Цог дарга болон, Засгийн газар ямар нэгэн тайлбар өгдөг үү. Эсвэл таг дуугүй байсаар өдий хүрч байгаа хэрэг үү?
-Тайлбар өгөхгүй, таг чиг байсаар өнөөдрийг хүрсэн. Үнэндээ хэцүүдээ биш л дээ, үүнийг дэмжих дургүйдээ л асуудлын гол нь байгаа юм. Ийм мөртлөө УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаар АН яаж сандарч байгааг нь хар л даа. Үнэхээр л дэмжих байсан юм бол аль жилийн өмнө бид асуудлыг тавьж байхад дэмжээд өгөхгүй яасан юм.
-“Хүний хийсэн ажлыг замаас нь авчихлаа” гэдэгт ямар тайлбар өгөх вэ. Ер нь хэн ч санаалчилсан бай Ю.Цэдэнбал агсныг цагаатгах ажил өөрөө улстөржүүлэх асуудал мөн үү?
-Энэ бол Ю.Цэдэнбалын ака- демиас олон жил ярьж хийхийг эр мэлзэж ирсэн асуудал. Тогтоо лын төсөл бол олон хүний дэмжлэгтэй Ю.Цэдэнбал академийнхны хөдөлмөр. Ю.Цэдэн бал даргыг муулж олон хүн улс төр хийсэн. Одоо түүнийг хүндлээд энэ тогтоолын төслийг дэмжиж өгөхийг л би хүсч байна.
-Энэ тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж санал хураана. Гэтэл бүлгийн дарга нь ингэж мэдээлэл хийж байгаагаас харахад АН-ынхан Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төслийг дэмжихгүй нь гэж харж болохоор байна л даа?
-Яахав, АН дэмжихгүй байж болно. Дэмжих байсан бол жилийн өмнө асуудлыг шийдчих байсан. Одоо яахыг нь харъя. Дэмжихгүй бол эртхэн зарлачих хэрэг тэй. АН-тай, намгүйгээр Монголын ард түмэн энэ ойг тэмдэглээд явчихаж чадна.

М.ӨНӨРЖАРГАЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.