Ерөнхийлөгч эх орондоо иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Ерөнхийлөгч эх орондоо иржээ

Ерөнхийлөгч эх орондоо иржээ

 

ebiirevМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо иржээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээр хийж, Токио хотноо болсон “Азийн ирээдүй” форумд оролцон илтгэл тависан юм. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд оролцсоор ирсэн юм. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гол зочноор уригдан оролцсон.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда нар тус тус  бараалхсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцжээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын цол гардуулах ёслолын ажиллагаа болов.

Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?
Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.