Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ

Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ

  • Аргын тооллын: 2022.9.30, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 06.50-18.35
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Төрөөс татаас авдаг хэрнээ гурилын үнээ огцом нэмжээ
Төрөөс татаас авдаг хэрнээ гурилын үнээ огцом нэмжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.