Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгч 370 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 55 секунд
Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгч 370 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авжээ

Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгч 370 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авжээ

Шинэ жилийн өмнө “улныхан”-ы дээрээс угаартай цас орсон бол Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн дээрээс ууттай мөнг буужээ. Өнгөрсөн онын 12-р сарын 15-нд дарга Б.Сэмжидмаа 96 тоот захирамжаараа “... төлөөлөгчийн үйл ажиллагаа, нийгмийн баталгааг хангах ...” зардлыг гаргаж төлөөлөгч нартаа нэг удаагийн буцалтгүй тусламж өгчээ. Дөрөв хоногийн дараа буюу 19-нд 98 тоот захирамж гаргаж мөн дээрхи зорилгоор төлөөлөгч нартаа дахин нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна. Дээрхи хоёр захирамжид буцалтгүй тусламжийн мөнгөн дүнг тавилгүй “мартсан” болохыг анзаарна уу ... Гэсэн ч мөнгө мөрөө үлдээдэг тул 96 тоот захирамжаар “нэг удаагийн буцалтгүй тусламж” нэрээр 160 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ. 98 тоот захирамжаар 210 сая төгрөгийн зарлага гарч төлөөлөгч нарын авсан буцалтгүй тусламж 370 сая төгрөг болсон гэнэ. Баянголын ИТХ нь 41 төлөөлөгчтэй гэхээр нэг хүнд есөн сая төгрөг элбэг ногдож байна. Төлөөлөгч нарын төрхийг ажихад өнгө зүс сайтай, өмссөн зүүсэн дэгжин хүүхэн харчууд аж. Тэдний хэн нь ч буцатгүй тусламж гуйхаар нэгэн мэт биш. Харин ч эргээд дүүргийнхээ ядарсан иргэнд тусламж өгөхөөр чадалтай харагдана. Гэсэн ч өгөлгүй аваад эсрэгээрээ юм болжээ. Төлөөлөгч нар ИТХ-д сонгогдохдоо иргэддээ туслана гэж гарч ирсэн баймаар атал иргэддээ очих мөнгөнөөс өөрсдөө тусламж аваад сууж байгаа нь жигшмээр юм. Чухам ямар үндэслэлээр хоёр захирамжинд “... төлөөлөгчийн үйл ажиллагаа, нийгмийн баталгааг хангах ...” гэж орсон нь сонин. Төлөөлөгчдийг хороондоо ажиллах уулзалт хийхэд зардлыг нь өгдөг. Мөн “төлөөлөгчийг чадавхижуулах” гээд ч мөнгө өгдөг. Энэ нь үйл ажиллагааны зардлыг нь бүрэн хангамаар юм. Нийгмийн баталгааны тухайд Баянгол дүүргийн төсөв тэдний нийгмийн баталгааг нь хангах үүрэггүй. Хамгийн эмгэнэлтэй нь 360 сая төгрөгийг дөчхөн хүн хувааж авсан гэхээр 2022 оны баянгол дүүргийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн өрмийг тэд л хүртэж жирийн иргэдэд хусам нь л ноогджээ. Буцалтгүй тусламж авах гэж хөөцөлдсөн, найдсан хүлээсэн хичнээн иргэдийн найдварыг 41 төлөөлөгч булааж авсан бол ...

Д.Сумъяабазар: Иргэндээ ээлтэй, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгоно
Д.Сумъяабазар: Иргэндээ ээлтэй, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгоно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.