Д.Загдсүрэнгийн талаар Олон улсын олимпын хороонд хандана гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Д.Загдсүрэнгийн талаар Олон улсын олимпын хороонд хандана гэв

Д.Загдсүрэнгийн талаар Олон улсын олимпын хороонд хандана гэв

Нэгэнт шүүхийн шийдвэр  гарсан бол хэнбугай нь ч байсан биелүүлэх ёстой. Энэ бол хуулиа сахих иргэний үүрэг. Хэрвээ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол энэ үндэслэлээрээ тухайн хүн эрүүгийн хариулага хүлээх хуулийн заалт ч бий. Гэтэл МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн хоёр жилийн өмнөөс дуулиан дагуулсаар эрх мэдлээ хэтрүүлсэн, байгууллагынхаа газрыг хувийн компанид зарж хөлжсөн зэрэг хэргээр шүүхээс албан тушаал эрхлэх эрхээ хоёр жилээр хасуулж, гурван жил хорих ялаар  шийтгүүлсэн юм. Ингээд хорих ялыг нь өршөөлийн хуульд хамруулснаар мань хүн наранд гарч, одоо МҮОХ-ны даргаа хийгээд тууж явна. Өршөөлийн хуулиар зөвхөн хорих ялыг нь л чөлөөлсөн гэж эх сурвалжууд хэлээд байгаа. Тэрбээр нийтдээ  15 жил хашам энэ албыг хашсан байна. Түүний ёс зүйгүй, хуулиа үл хүндэтгэсэн байдалд спортын бусад холбоод нь дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймээс Д.Загдсүрэнг огцрохгүй бол түүний талаар Одон улсын одимпын хороо, арбитрын шүүхэд хүрэтл хандана гэжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хэнтий аймагт хүн боомоор өвчилжээ
Хэнтий аймагт хүн боомоор өвчилжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.