Эдийн засагчдын тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 43 секунд
Эдийн засагчдын тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Эдийн засагчдын тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Нийслэлийн Чингилтэй дүүрэгт энэ жил УИХ-ын дөрвөн мандат оногдсон. Энэ дагуу тус дүүрэгт МАН-аас Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд, АН-аас С.Дэмбэрэл, Г.Баярсайхан, Мөнхтуяа, О.Эрдэнэбулган, МАХН-аас А.Даваасүрэн, Ц.Эрдэнэчулуун,  Ж.Батбаяр, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Г.Уянга, П.Болд, Х.Батсуурь, Ж.Батболд нар тус тус нэр дэвшихээр учраа таараад байна.

Энэ дундаас бид Чингилтэй, Найлахын 63 дугаар тойрогт нэр дэвшигчдийн хэн хэн хэн бэ гэдгийг онцлож байна. Учир нь тус тойрогт таван эдийн засагч нэр дэвшиж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Энэ үүднээс нь харвал 63 дугаар тойргийг Эдийн засагчдын тойрог хэмээн нэрлэхэд нэг их буруудах зүйл алга.

АН-ын нэр дэвшигч С.Дэмбэрэл

ИЗНН 2016 оны сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэдэг ам өчгийг анхлан тэр З.Энболдод өгсөн байж магадгүй.  Харин эл явдлын дараа тэрбээр АН-д элссэн ч үлдэж хоцорсон ИЗНН-чүүд С.Дэмбэрэл, С.Оюун нарын буянаар сонгуульд оролцож чадахгүй дээрээ тулав. Чуулганы хуралдаандаа тогтмол хоцордог Тэнхимийн С.Дэмбэрэл улстөрийн тохиролцоо, урваж шарвах асуудал дээр бусдаас хоцордоггүй нэгэн гэдгээ ингэж харуулсан юм. Үүнийхээ шанд тэр Чингэлтэй, Налайхын 63 дугаар тойрогт нэр дэвших мандатыг АН-аас өвөртлөөд байна.

Өнгөрсөн дөрвөн жил жиргээ, "хүүхэн" хоёртой завсар зайгүй үерхсэн С.Дэмбэрэл суртчилгааны 18 хоногтоо багтаж  сонгогчидтойгоо хэрхэн найзлахаас нь шалтгаалж түүний дараагийн 4 жилийн улстөрийн карьер шийдэгдэх  нь.

МАХН-ын нэр дэвшигч А.Даваасүрэн

Налайхаас гаралтай А.Даваасүрэн Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Харин энэ үедээ буюу 2008 онд улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шүүхээр орж нэг жилийн ял сонсож байжээ. Гэвч удалгүй өршөөлийн хуульд хамрагдан эрх чөлөөтэй болсон байна. Ер нь анзаараад байхад МАХН-аас энэ мэтчлэн ял, шийтгэл эдлэж байсан хүмүүс нэр дэвших аж. А.Даваасүрэнгийн тухайд УИХ-д сонгогдох магадлал тун бага байгаа тухай улстөрийн хүрээнд ярьцгааж байна.

ТТЭНН-ын нэр дэвшигч Х.Батсуурь

Эдийн засагч Х.Батсуурь. Энэ нэрийг та сонссон ч байж магадгүй. Үгүй ч байж магадгүй. Учир нь улс орны уналт доройтол, өрийн хямрал, үүнээс үүдэж Монгол Улс мөд дампуурах тухай муу ёрын юм ярьж явдаг түүнийг сонин хэвлэлийн ярилцлага сонирхож хардаг хүмүүсийн тухайд мэдэх нэг нь мэдэх байх. Гэвч Чингилтэй дүүргийнхэн түүнийг нийтээрээ мэдэх нь юу л бол. Нийслэлд бие даан нэр дэвших бодол тээн 40 мянгатын гудамжаар алхаж явсан түүнд нэгэн цуглаан дээр Г.Уянга тааралдан шинэ нам байгуулах болсоноо дуулгасан гэдэг. Улмаар ТТЭН-ийн намдаа гишүүнээр элсүүлэн УИХ-д нэр дэвших мандат хайрласан байна.  Дуучин эсхүл бөхөөс эдийн засагч хүн төрд илүү хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч шүүмжлэлт сэтгэлгээ нь хэт хөгжсөн Х.Батсуурь гишүүн боллоо гэхэд С.Ганбаатар, Г.Уянга нарын гацаагч, попуудын тоог л нэгээр нэмж таарах болов уу.

МАН-ын нэр дэвшигч Т.Аюурсайхан

Дээр нэрлэгдсэн хүмүүсээс арай дөнгүүр нь Т.Аюурсайхан байж магадгүй юм. Учир нь тэр улстөрчдөөс нэр цэвэр нэгэн гэдгээрээ ялгардаг. МАН-ын шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга энэ залуу 2013 онд МАН-ын даргад М.Энхболд, Ө.Энхтүвшин нартай өрсөлдөж байв. Түүнийг ШӨХТ-ын даргаар ажиллах хугацаанд ард түмэнд хэрэгтэй олон шийдвэр гаргаж, автомашин ачих, журамлах хууль бус шийдвэр гаргасан Э.Бат-Үүлтэй шүүхдэлцэн ялалт байгуулсан гэдгээр нь иргэд сайн мэднэ.

Чингилтэй дүүргийн засаг даргаар нэгэн үе ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй Т.Аюурсайхан энэ чиглэлээрээ 2014 онд докторын зэрэг хамгаалсан аж.

Х.Онон

“Хөзрийн мод”-оо хэзээ хольж дуусах вэ?
“Хөзрийн мод”-оо хэзээ хольж дуусах вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.