“Хүн бүр байгаль хамгаалагч“: Богд хан уулын ногоон бүс, Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
“Хүн бүр байгаль хамгаалагч“: Богд хан уулын ногоон бүс, Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

“Хүн бүр байгаль хамгаалагч“: Богд хан уулын ногоон бүс, Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг эхлүүлжээ.

5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулах уг аяны нээлт 4 дүгээр сарын 15-нд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар эхэлж, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, их, дээд сургуулийн оюутан залуусын төлөөлөл оролцон “Их тэнгэрийн ам”-аас “Скай ресорт” хүртэл унадаг дугуйн парад зохион байгуулсан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан энэ үеэр хэлсэн үгэндээ “Бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд их онцлогтой зохион байгуулж байна. Энэ нь “Хүн бүр байгаль хамгаалагч” болж үр хүүхэд хойч үедээ илүү сайхан ногоон ирээдүйг үлдээхийг зорьж байгаа юм" хэмээн онцолжээ.

Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын холбогдох албаны хүмүүс оролцжээ.

Нээлтийн арга хэмжээнд оролцогчид Богд хан уулын ногоон бүс, Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Малын хулгайчдыг илрүүлжээ
Малын хулгайчдыг илрүүлжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.